Б.Хурцыг А.Литвиненкогийн хувь заяа угтах вий
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг өнгөрсөн оны есдүгээр сард Английн тал албаны уулзалтад урьж, Лондонгийн Хит Роуд нисэх онгоцны буудлаас баривчилсан билээ. Түүнийг Английн тусгай алба Германы талын хүсэлтээр С.Зоригийн хэрэгт шалгагдаж байсан Д.Энхбатыг 2003 онд Европын холбооны нутаг дэвсгэрээс хулгайлсан хэмээн буруутгасан юм.
Тухайн үеэс хойш Б.Хурцыг интерполоор эрэн сурвалжлах болсон байдаг.Өнгөрсөн оноос хойш Лондонд Монгол Улсын дипломат Б.Хурцтай холбогдох хэргийн шүүх хурал олон ч удаа товлогдон хойшлогдсон. Энэ сарын 13-нд болсон шүүх хурал мөн л хэргийн материалтай танилцах нэрийдлээр хойшлогдож ирэх сарын 26-нд хэлэлцэхээр болсон юм.
Харин энэ сарын 15-нд Английн нэр хүндтэй “Индипент”, “Лондон таймс” сонины дугаарт нийтлэгдсэн нэгэн материалд “Англи улстай холбогдсон тагнуулч, дипломатуудын хэрэг сунжирдаг. Учир нь Их Британи бол дэлхийд хамгийн нөлөөтэй гүрэн. Иймээс асуудлыг аль талд нь шийдэхийг тэд мэддэг” хэмээсэн байна. Тус нийтлэлд дурьдсанаар 1985 онд Бельгийн Вангийн тагнуулч Арне Штатенфенберг, 1987 онд Чехийн дипломатч Александр Курвафоне
(хуучнаар Бүгд найрамдах Чехсловак улс), 1991 онд Ливийн Аюулгүйн зөвлөлийн гишүүн, хожмоо тагнуулч гэдэг нь нотлогдсон Махмудас Аджебикамын хэрэг олон жил сунжирч, эдгээр хүн эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан байдаг аж.
Хамгийн сүүлчийн томоохон жишээ гэвэл 2006 Лондонд бусдад хорлогдсон ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны тагнуулч Александр Литвиненкогийн хэрэг юм. Түүнийг мэргэжил нэгт нөхөд нь “Полоний-210″ хэмээх цацраг идэвхт бодисоор хордуулж хөнөөсөн байдаг. Тэрээр амиа алдахаасаа өмнө өгсөн ярилцлагадаа тухайн үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан В.Путиныг хэрхэн улс төрдбохир аргаар ажиллаж байгааг дурьджээ.
В.Путин түүнийг “цааш харуулаагүй” байсан бол ээд нууц дэлгэгдэх байсан гэж Оросын улс төр судлаачид үздэг. Иймээс ч “Гурав дахь улстай холбоотой хэргүүдийн дийлэнх нь захиалгат байдаг” гэж “Индипент”, “Лондон таймс” сонины нийтлэлд дурьджээ. Энэ захиалгыг ихэвчлэн засгийн эрх барьж буй нам өгдөг байна.
Н.Энхбаяр Б.Хурцад В.Путин шиг хандсан уу
Б.Хурц ТЕГ-т ажиллахаасаа өмнө БНСУ-д суух МИАТ-ийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Түүнийг ажиллаж байхад тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр найман боть ном хэвлүүлж, МИАТ-ийн онгоцоор үнэгүй тээвэрлүүлжээ. Энэ талаарх баримтыг Б.Хурц дэлгэж байсан, Мөн Н.Энхбаярыг МИАТ компанитай хэрхэн холбоотой ажиллаж байсныг хүртэл мэддэг байсан тухай яриа тархсан байдаг.
Ер нь манайхан гадаадынхан, тэр дундаа оросуудыг дуурайх дуртай. Энэ ч утгаараа Н.Энхбаяр өөрийн хүн биш, чадварлаг тагнуулч, өсөх ирээдүйтэй Б.Хурцыг энэ хэрэгт холбогдуулах сонирхолтой байсныг үгүйсгэхгүй. Түүнийг Лондонд өнгөрсөн оны есдүгээр сард баривчлагдсанаас хойш Н.Энхбаяр улс төржиж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, түүнийг улс төрийн хоёр дахь замналд Б.Хурц саад хийх чадвартай хүн байсан гэсэн үг. Тэгвэл Н.Энхбаяр ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Б.Хурцыг яагаад Д.Энхбатыг баривчилсан хэргийн золиосонд гаргаж болоогүй вэ гэх асуулт урган гарч байна.
Энэ бол Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Х.Баатарын болон бусад ноцтой хэрэг дээр Б.Хурц чадварлагаар ажиллаж байсантай холбоотой аж.
Ямартай ч Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурц Европын холбооны нутаг дэвсгэрээс хүн хулгайлсан нь тогтоогдсон. Тэгэхээр зарчимч европчууд түүнийг эх орон руу нь тийм ч хурдан хугацаанд илгээхгүй байх хандлага ажиглагдсан. Мөн Б.Хурц ирээд олон юм ярихаас нэр бүхий улстөрчид эмээж байгаа болов уу.
Харин түүний аюулгүй байдал ямар түвшинд байгаа талаар манай Засгийн газар Английн талаас тодруулахад илүүдэхгүй. Үгүй бол А.Литвиненкогийн хэрэг давтагдахыг үгүйсгэхгүй юм.
Д.Түвшинтөр
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL:













