Нийслэлийн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 187,3 сая төгрөг зарцуулна
Шинэ оныг угтан энэ сарын 15-нд талбайн сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа болох гэж байна. Мөн он гаргах мөчид төрийн ордны өмнөх талбайд уламжлал ёсоор нийтийн цэнгүүн болохоор төлөвлөжээ. Ингэхдээ он солигдох мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийх гэнэ.
Шинэ жилийн баярын цэнгүүний Ерөнхий найруулагчаар Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна. Энэ жилийн үдшийн цэнгүүн урьд жилүүдийнхээс илүү шинэлэг найруулгатай байхаас гадна их хотын залуусдаа зориулж олон сонирхолтой үзүүлбэрийг бэлтгэж байгааг ажлын хэсгийн онцолж байна. Тоглолтод Lumino, A sound, 3 Охин, The Lemons, Ufo, Colors, Rec On хамтлагууд, МУГЖ Сарантуяа, дуучин A Cool, Реппер Gee, Дөлгөөн, Хишигдалай, Чойжоо гээд Монголын рок попын 50 гаруй уран бүтээлч оролцох юм. Харин сүлд модны гэрлийг асаах ёслолд Монголын хүүхдийн ордны авъяаслаг уран бүтээл хүүхдүүд ая дуугаа өргөх бөгөөд нийт урлаг, уран сайхны тогтолтод 30 сая төгрөгийг төсөвлөжээ. Мөн иргэдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор халуун цай, аарц, түргэн хоолны үйлчилгээнээс гадна тодорхой цэгүүдэд ил галыг зориулалтын төмөр саванд түлнэ. Нийслэлийн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 187,3 сая төгрөг зарцуулах тооцоог ажлын хэсгээс гаргасан байна.
URL:













