Умард Солонгос Солонгосын дайнд оролцсон АНУ-ын иргэнийг суллав

3421001805_44e7f6acd6_bОдоогоос нэг сарын өмнө саатуулсан америкийн 85 настай иргэн Меррилл Ньюманыг АНУ руу явуулсан гэж Умард Солонгосын эрх баригчид мэдэгдсэн тухай БНАСАУ-ын ХМХ-үүд уламжлан мэдээлэв.

Одоогоос нэг сарын өмнө саатуулсан америкийн 85 настай иргэн Меррилл Ньюманыг АНУ руу явуулсан гэж Умард Солонгосын эрх баригчид мэдэгдсэн тухай БНАСАУ-ын ХМХ-үүд уламжлан мэдээлэв.

Нюман Умард Солонгосын эсрэг дайсагнах ажиллагаа болон 1950-1953 оны Солонгосын дайны үед энгийн номхон оршин суугчдын хөнөөсэн ажиллагаанд оролцсон ял өөртөд нь тулгсантай холбогдуулан уучлал гуйсан учир суллагджээ.

Түүнээс гадна Умард Солонгосын эрх баригчид Ньманы нас сүүдэр, биеийн байдлыг харгалзсан байна. Солонгосын дайны ахмад дайчин Ньюманыг 10-р сарын сүүлээр Пхеньянд саатуулсан билээ. Ньюман орон нутгийн эрх баригчидтай уулзаж, цэргийн алба хаасан үеийнхээ тухай мэдээлсний дараа саатуулагдсан гэж Ньюманы хүү мэдээлжээ.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих