“Цэвэр агаар” сангийн захиралуудын тухай…

1467489_642622102448385_1749670846_n“Цэвэр агаар” сангийн шинэ захирал Д.Баасан. Шударга сайн ажиллаарай

“Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөн­хий нягтлан М.Хулан, нягтлан А.Болд­­маа нарыг авлига өгсөн, сан­гийн мөн­гийг хувьдаа завшсан, албан тушаалаа ашигла­сан гэх хэрэгт буруутгаж цагдан хорьсон. Хэргийг АТГ-аас шалгаж дээрх албан тушаалтнуудын улсад учруулсан нийт хохирлын хэмжээг таван тэрбум төгрөг гэж тогтоосон.

Харин түр хугацаанд удирдлагагүй байсан “Цэвэр агаар” сангийн захирлаар Гаалийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын алба хашиж байсан Д.Баасанг томилсон байна.

Тус санд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр их хэмжээний мөнгө төсөвлөдөг төдийгүй олон улсын байгууллагуудаас цөөнгүй төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг.

Түүнчлэн улсын нэгдсэн төс­вөөс төвлөрүүлсэн хөрөн­гөөс гадна хандив, буцалтгүй тусламжийн орлогын дийлэнх нь энэ санд төвлөрдөг юм.

Эх сурвалж: Bor Shuvuu

 

Ноднин “Цэвэр агаар” сангийн даргаар ажиллахдаа Нийслэлийн утааг бууруулах мөнгөнөөс нэгхэн жилийн дотор 5 тэрбум гаруй төгрөгийг бүлэглэн завшсан этгээд болох Н.Хүрэлсүх гэгч этгээд. Өдгөө жижиг хамсаатнуудын хамт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа. Улсаас өгч байгаа утаагүй зуухыг авахгүй бол хотоос хөөж гаргана шүү гэж гэр хорооллын иргэдийг телевизээр орой бүхэн загнадаг байсан нөхөр.

Н.Хүрэлсүхийн хувьд 1995 оноос эхлэн Ардчилсан залуучуудын холбоонд амь амьдрал, бие сэтгэлээ зориулсаар ирсэн. Тэр л үеэс өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт нохой мэт үнэнчээр зүтгэсэн цөөхөн хүмүүсийн нэг.

 


URL:

Сэтгэгдэл бичих