“Шинэхэн ээж” бүсгүйчүүдээр гоёсон “UBS Music video awards-2013”
Өнгөрсөн долоо хоногт “UBS Music video awards-2013” наадам болж өндөрлөсөн. “UBS Music video awards-2013” наадамд хүрэлцэн ирсэн ээж болоод удаагүй байгаа сайхан бүсгүйчүүдийг онцолж байна.
-”Гала” хамтлагийн дуучин Ч.Уранхолбоо, өөрөөсөө 4 насаар дүү Б.Түвшинбаяр гэх залууг хайртай залуугаараа сонгон, өнгөрөгч зургаадугаар сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж, 3 кг 450 грамм охин төрүүлсэн билээ. Дашрамд сонирхуулахад өнгөрсөн сард “Азийн загварлаг поп эмэгтэй дуучин” шагналыг хүртсэн билээ.
-”Universe best songs” наадмын анхны ялагч дуучин Ч.Цэлмүүн, Н.Алтанхайрхан гэх залуутай гэрлэж, өнгөрөгч 2-р сарын 20-нд “Гурван гал” эмнэлэгт нярайлж хүүтэй болсон билээ. Ч.Цэлмүүнийг өвөрмонгол залуутай гэрлэсэнд хүмүүс таагүй ханддаг ч “Миний нөхөр цэвэр халх эр хүн” хэмээн үгүйсгэсээр байгаа билээ.
-“Х-Түц” хамтлагийн жүжигчин Б.Хуланг 60 настай Соёлтхүү хэмээх өвөрлөгч эртэй дэр нэгтгэн үрийн зулай үнэрлэсэн хэмээн цахим ертөнцөөр шуугисан ч “Миний хань гэр бүлдээ хайртай надад түшигтэй, надаас тодорхой насаар ах, өөрийн гэсэн бизнес эрхэлдэг жирийн нэгэн Монгол эр хүн” хэмээн цахим хуудсаараа дээрх мэдээллийг үгүйсгэсэн билээ.
Ж.Цацрал
Эх сурвалж: miss.mn
URL:
















