Женнифер Анистон Анжелина Жолитой өрсөлдөнө

Жүжигчин Женнифер Анистон Брэд Питтэд хаягдаж, Анжелина Жолид нөхрөө булаалгасан цагаасаа хойш Холливудын хамгийн эрийн тэнгэргүй эмэгтэй гэх тодотголыг авсан. Тиймээс одоо болтол Анжелинатай таагүй харилцаатай байж, түүнээс аль болох зайтай байхыг эрхэмлэх болсон. Харин тэр энэ удаад Анжелинагийн замналаар явахыг хүсч, жүжигчин бус кино найруулагч болох гэж  буйгаа ярьжээ. Анистон энэ жил кинонд тоглосон орлого нь 10 сая ам долларт хүрч, өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтанд багтсан ч түүнд жүжиглэхээс илүүтэй кино найруулах нь ашигтай санагдсан аж.

Тиймээс ирэх жилээс үүнийгээ хэрэгжүүлнэ хэмээн ярьсан бөгөөд түүнийг Анжелинатай барьцаж байна гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Анжелинагийн хувьд  одоогоор “Unbroken” нэртэй 2 дахь киноныхоо найруулагчаар ажиллаж байгаа юм.

Тэгэхээр угаас хоёр биендээ харшилтай бүсгүйчүүдийн ширүүхэн тулаан цаашид найруулагчийн талбарт өрнөх бололтой шүү.


URL:

Сэтгэгдэл бичих