Хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлэв

Холбооны бүгд найрамдах Герман улсын Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга доктор Б.Пфаффенбах тэргүүтэй төлөөлөгчид Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтой уулзжээ.

Уулзалтын үеэр ноён Б.Пфаффенбах тус улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан тухай сайхан мэдээ дуулгасан юм.

Мөн ХБНГУ-ын Засгийн газраас 2010 онд 10 дугаар сард “Уул уурхайн стратегийн бодлого” баримт бичгийг батлан гаргасан бөгөөд Монгол Улстай стратегийн түншийн харилцаатай ажиллах, Засгийн газар хооронд түншлэлийн хэлэлцээр байгуулах саналтай байгаагаа илэрхийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих