Дархан-Уул аймагт шашны сүмүүдийг хааж эхэлжээ

 

Цөөхөн Монголчуудад олон шашин байх хэрэггүй гэдгийг харуулсан нэгэн  үйл явдал Дархан-Уул аймагт өрнөж байх шиг байна. Аймгийн засаг даргын тамгын газраас ажлын хэсэг томилон, Дархан хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгааг сүм хийдүүдийг шалгажээ. Зуун мянгаас хэтрэхгүй хүн амтай тус аймгийн хэмжээнд 45 сүм хийд байдаг гэсэн тоо баримт байна.  Үүний 31 нь христийн, найм нь буддын, хоёр нь мусульманы, нэг нь бөөгийнх гэнэ. Эдгээрээс тавд  нь тогтмол үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, Төрийн бус байгууллагын халхавчин дор шашны үйл ажиллагаа явуулдаг сүм, хийдүүдийг цөөлөн, байргүй сүмүүдийг хаахаар болсон байна.

Азтай.

Эх сурвалж: fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих