Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүгээ улс төрд сойж байгаа бололтой

131206 erhuu1

 

 

 

Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг гэгчээр Э.Эрдэнэ хүү өөрийгөө улс төрд орохыг үгүйсгэсэнгүй.

Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдын бие бүрэлдхэүүн дунд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ багтсан нь олны анхаарлыг татсан.

Тэрээр саяхан  “Та улс төрд орох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хэдийгээр би улс төрд орно гэж баттай шийдээгүй байгаа ч орохыг үгүйсгэхгүй. Надад итгэл хүлээлгээд, би олны эрх ашгийн төлөө, тэдний төлөөлөл байж чадна гэсэн өөртөө бат итгэлтэй байвал улстөрч болж болно шүү дээ” хэмээжээ.

Харин тэрбээр өөрийгөө олон түмний төлөөлөл болж чадах эсэхдээ эргэлзэж байгаа аж. Ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүү Э.Эрдэнээгээ улс төрд сойж байгаа бололтой.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих