Ирэх онд нийслэлд 91,2 км зам шинээр тавигдана
Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ-ын арваннэгдүгээр сарын 28-ны хуралдаанаар баталжээ.
Тус газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндсэн дөрвөн бүлэгт хувааж, Ирэх онд хот байгуулалт, газар зохион байгуулалтын чиглэлээр 438 ажил үйлчилгээ хийхээр тусгасан байна.
Ирэх онд хотын авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах чиглэлээр 33 ажил багтсан бөгөөд нийт 91.25 км зам шинээр тавихаар болжээ.





URL:





