12 настай охин 80-тай нөхрөөсөө “салахгүй” гэжээ
12 настай охин 80 настай өвгөнтэй гэрлэсэн тохиолдол Саудын Арабт хоёр жилийн өмнө гарчээ. Уг охин эцгийнхээ шийдвэрээр ийнхүү нууцаар нөхөрт гарсан аж.
Ээж нь үүнийг мэдээд гэрлэлтийг хүчингүй болгохоор шуугиан дэгдээхэд охин “Би нөхрөөсөө салахгүй ээ. Би юу хийж байгаагаа мэдэж байсан, энэ шийдвэрийг өөрөө гаргасан. Аавыгаа өр ширнээс нь салгамаар байна” хэмээн мэдэгдсэн гэнэ. Эцэг нь охинтойгоо гэрлүүлснийхээ дараа өвгөнөөс 22 000 ам.доллар авчээ.
Өөрөөр хэлбэл, охиноо зарж орхисон байна.Эх нь анхнаасаа энэ хэргийг мэдээгүй ч биш байж. Тэрбээр хүргэнээсээ эхлээд охиныг нь заавал сургууль төгсгөхийг хүсэн, зөвшөөрсөн амлалт авчээ. Гэвч амласандаа хүрээгүй учир ийнхүү салгахаар хөөцөлдсөн болох нь сүүлд тодорхой болсон байна.
Энэ явдал Арабт маш их шуугиан дэгдээсэн ч талууд эцэстээ найрамдсанаар өндөрлөжээ. Охин өөрөө боловсрол эзэмшихгүй гэж шийдсэн, мөн хөгшин нөхрөөсөө салахгүй гэсэн учир Шүүх хурал болсонгүй. Дэшрамд дурьдахад, тухайн үед Саудын Арабын хуульд эхнэр нөхрийн харьцаанд орох насыг тодорхой заагаагүй байсан юм байна.
Энэ хэргийн өмнө найман настай охин 50 настай эртэй гэрлэсэн явдал мөн гарч байсан. Олон улсын шүүмжлэлд хүчтэй өртөх болсон Саудын Арабын эрх баригчид энэ онд “гэрлэх насны доод хязгаар 18 байх” НҮБ-ын конвенцид гарын үсэг зуржээ. Гэхдээ бага насны хүүхэдтэй гэрлэх явдал нууцаар гарсаар байгаа гэнэ.
URL:













