Жирэмсэн эмэгтэйн гэдсэнд хүрвэл торгууль төлнө
АНУ-ын Пенсильвани мужид жирэмсэн эмэгтэйн гэдсэнд хүрэхийг хуулиар хоригложээ. Энэ мужид амьдарч байгаа хэн боловч бие давхар бүсгүйн гэдсэнд санамсаргүйгээр хүрвэл хууль зөрчсөнд тооцогдож, торгууль хүлээх юм байна.
Энэ хуулийг гаргах болсон нь санаандгүй хэрэг биш. Ирээдүйн ээжүүд өөрт нь баяр хүргэж, томорч байгаа гэдсэнд нь хүрдэг нь хүний биед бүдүүлгээр хүрсэн, нэг ёсны биед халдсан хэрэг хэмээн үзсэн байна.
Эмэгтэйн гэдсэнд зөвшөөрөлгүй хүрснээр бүсгүйчүүд стрессд орж, биеийн байдалд нь муугаар нөлөөлж болзошгүй тул таагүй үр дагавраас зайлсхийхийн тулд ийнхүү хууль гарган мөрдөх болсон гэнэ.
URL:














