Санта Клаусын үйлдсэн 7 гэмт хэрэг
Санта Клаусуудын үйлдсэн долоон аймшигт гэмт хэргийн түүх энэ байна. Үнэндээ хүүхэд бүрийн хайртай, сайхан сэтгэлт өвлийн өвгөн Санта-Клаусыг ингэнэ гэж хэн санах билээ.
1. Санта Клаус банк дээрэмджээ

Яг нэг жилийн өмнө АНУ-ын Теннеси мужийн Нэшвилл хотын “Сан Траст” банк өглөөний 10 цагт хаалгаа нээгээд удаагүй байтал Санта-Клаусын хувцастай, хар шил зүүсэн нэгэн орж ирээд “Мөнгөө гарга” гэсэн байна. Кассын хүн нүдний шилээ авна уу хэмээн шаардахад Санта Клаус бэлгийн уутнаасаа гар буу гарган тулгаж мөнгөө уут руу хийхгүй бол бөмбөг дэлбэлнэ шүү гэсэн байна. Цагдаагийнхан Санта Клаусыг эрэн суралжилсан ч олсон эсэх нь тодорхойгүй.
2. Хүүхэд хүчирхийлэхийг завдсан Санта
51 настай Жеймс Грей Дэниэл бол жил бүр л томоохон худалдааны төвд Санта Клаусаар ажиллаж хүүхэд багачуудыг хөгжөөдөг, хүүхдэд хайртай нэгэн. Харамсалтай нь хүүхдэд үнэн голоосоо хайртай Дэниэл маань 2010 оны тавдугаар сард өөрийнхөө хотын 13 настай охиныг хүчирхийлэхийг завдаад баригджээ. Өнөөх 13-тай “охин” нь насанд хүрсэн цагдаа бүсгүй байсныг Дэниэл мэдсэнгүй.
3. Эмээг зоддог Санта
2004 оны арванхоёрдугаар сард Атланта хотод хүн бүр л шинэ жилдээ бэлтгээд дэлгүүр худалдааны төвүүд хөл хөдөлгөөн ихтэй. Гэтэл Санта Клаус гэнэт нэг хөгшнийг модон самбараар цохиол унагаачих нь тэр. Цагдаа ирж 49 настай Элкин Кларкийг баривчлахад тэрээр хөгшнийг “Херши Киссес” чихэр бүхий, 145 долларын үнэтэй баярын 29 бэлгийг нь хулгайлсан гэж мэдүүлсэн байна. Юутай ч Санта шүүхийн хаалга татжээ.
4. Хүүхдүүдийн өмнө залуустай зодолддог Санта

Английн Хемсби хотын худалдааны зах дээр Санта Клаус гэнэт хэдэн залуутай зодолдож эхэлжээ. Мэдээж өөрсдийн нь хамгийн хайртай Санта ийн нүдэлдэж эхлэхээр багачуул ч бөөнөөрөө цугларч. Хүүхдүүд уйлалдаж бөөн юм болох нь тэр. Ингээд 35 настай зодоонч Сантаг саатуулахад хүрчээ
5. Согтуу Санта багачуудыг айлгасан нь
Висконсины ах дүү хоёр Арнольд шинэ жилээр бас л бяцхан орлого олчих санаатай 47 настай дүү нь Сната болдог байж. Нэгэн удаа Санта өвөө бор дарс хүртчихээд харьж явахдаа хүүхдүүд тоглож байхыг хараад ахыгаа машинаа зогсоо гэж. Санта өвөө өөрийнхөө бугыг алдчихлаа та нар харав уу гэж яриагаа эхэлсэн ч сүүлдээ нэг охинд малгайгаа өмсгөх гээд чадалгүй унаж шавар шавхайтай холилдож орхих нь тэр. Гэрийн эзэгтэй 911 дуудаж хөл дээрээ ч тэнцэхгүй байгаа Сантаг хүлээлгэн өгсөн байна. 
6. Папаучуудын албан байрыг цөлмөсөн Санта
Папау-Шинэ Гвинейд бол Санта Клаус нэг их түгээмэл биш. Хаген хотын хар арьст хоёр залуу 2010 оны шинэ жилээр нэг нь Санта болоод, нөгөө нь туслахн ь болоод л гарч өгч. Хайрцаг авч түүндээ цайны компаниас бэлэг сэлт авч хийгээд чамгүй баян нэг компанийн албан байрлуу орж. Хүмүүс ч баяртай угтсан байна. Гэтэл Санта хаалга хааж түгжээд гар буу гарган сейфнээсээ мөнгө гаргахыг тулгах нь тэр. Тэгээд 20 орчим мянган доллартай тэнцэх кина аваад алга болжээ.
7. Уурхайн эздийг дарамталдаг Санта
Америкийн Чаттануге дахь нүүрсний уурхайд Санта Клаус хүрэлцэн очжээ. Тэрээр уурхайнхан ил аргаар нүүрс олборлохдоо уулыг сүйтгэж байна гээд, ер нь Чаттанугийн хүүхэд багачуул уурхайнхнаас болоод гудамжинд ч тоглох аргагүй болоод байна гэж надад олон захидал бичсэн. Үүнийхээ нөхөн төлбөр болгож мөнгө өг хэмээн дарамталжээ. Уурхайн удирдлагууд гайхаж хуулийнхныг дуудтал өнөөх нь хуурамч байгаль хамгаалагч-Санта байх нь тэр.

Эх сурвалж: www.assa.mn
URL:









