МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл маргааш хуралдана

MUONRTVМҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш 11 цагаас эхэлнэ. Хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэхээр санал оруулаад байгаа талаар тус зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржоос тодруулахад “Олон асуудал хэлэлцээр санал, төсөл оруулахаар болж байна.

2014 оны төсөв, үр дүнгийн урамшуулал, парк шинэчлэл зэрэг цаг үеийн ажлуудаа хэлэлцэж, 2013 оны санхүүгийн тайланд шалгалт хийх аудитаа сонгон шалгаруулах, гэрээ хийх асуудлыг хэлэлцэнэ.

Мөн МҮОНТ-ийн захирлын сонгон шалгаруулалтын танилцуулга, Ч.Даваабаярын гомдлыг хэлэлцэх байх. Түүний гомдлыг зөвлөлийн бүх гишүүдэд хүргүүлсэн. Энэ мэт олон асуудлыг хэлэлцэх учир гишүүдийн саналыг харгалзан үзэж аль асуудлыг нь шийдвэрлэх, түр хойшлуулахыг тухайн үед буюу хурлын үед шийдвэрлэнэ. Түүнээс биш би одоо бүгдийг нь хэлэлцэж шийдвэрлэнэ гэж шууд хэлж боломгүй байна. Хурлаар ямар асуудлуудыг хэлэлцсэн талаарх мэдээллийг нээлттэй өгнө” хэмээлээ.

Д.САРУУЛ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих