Б.Баатар: П.Анужин гайхалтай мэдрэмж төрүүлдэг

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайтай зэрэгцэж сууж олны танил болсон  хөтлөгч П.Анужинг  “Неro” энтертайментийн  захирал Б.Баатартай уран бүтээлийн хамтрагчаас гадна бас нэг”өөр зүйлээр хамтардаг” болсон тухай, тодруулж хэлбэл дурлалын романс үүсгэсэн талаар мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байсан.

П.Анужинтай нэр холбогдхоосоо өмнө эхнэр Ч.Ундралаасаа гэр бүл цуцалсан байсан тэрээр олны хэл ам дамжиж,  сүүлдээ амтай болгоны хов жив болсон энэ талаарх  цуурхалд найруулагч Б.Баатар  няцаалт хийж,  анх удаа ам нээжээ.

Тэрээр: “Анужин бид хоёрын дунд хүмүүсийн ярьж байгаа шиг харилцаа огт байхгүй. Бид ажил дээрээ ихэнхдээ дайснууд шиг байдаг. Лхагваа ах тэр хоёрын хэн хэн нь авьяастайн дээр биеэ тоосон, адармаатай улс.Эрс тэс үзэлтэй хоёр хүнийг нэгтгэж ажиллуулна гэдэг заримдаа тамын ажил мэт санагддаг. Гэхдээ заримдаа гайхалтай  ч юм шиг мэдрэмж төрүүлдэг” хэмээн ярьсан байна.

Азтай

эх сурвалж:www.fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих