Кимчи бєєрний євчинд нөлөөлдөг
-Бєєрний чулуу яагаад vvсдэг вэ?
-Бєєрний чулуу сvvлийн vед нэлээд ихэсч байгаа нь нэгд хvнсэндээ тундасжих юм их хэрэглэж байгаатай холбоотой. Мєн дур мэдэн янз бvрийн эм ууснаас болж шээс тундасждаг. Шингэн зvйл их ууж, сайн шээж байвал бєєр євдєхгvй. Шээс гаргах их сайн. Сайн шээхгvй, шээс дутуу гараад байвал нэгдvгээрт vрэвсэл болно. Хоёрдугаарт vvсч байгаа тунадас тогтонгишоод усан дотор жижигхэн жижигхэн тунадас vvсч, тэр нь бєєгнєрєєд чулуу болдог. Тэгээд ч Монгол хvн єєх тос их хэрэглэдэг учир нэгэнт vvссэн чулуу хайлахдаа тaaруу. Сvvлийн vед туяагаар хайлуулж, буталдаг арга гарсан ч тєдийлєн сайн vр дvнд хvрэхгvй байгаа.
-Бєєр євчилсєн vед ямар гам сахих ёстой вэ?
-Цочроох юм ерєєсєє хэрэглэж болохгvй. Ялангуяа халуун ногоо. Монгол хvнд халуун газрын халуун хоол тохирохгvй. Кимчи бєєрний євчинг сэдрээдэг. Ер нь л даршилсан хvнснээс татгалзах хэрэгтэй. Бас рашаан их хэмжээгээр ууж болохгvй.
-Зvрх судасны євчин удамших магадлал єндєр байдаг уу?
-Зохих хэмжээнд удамшдаг. Ялангуяа аав, ээж нь 50 хvрээгvй байхдаа цус харваж, зvрхний шигдээс болж байсан удмын анамистай хvнд удамших магадлал єндєр.
-Сvvлийн vед зvрхний гажигтай хvvхэд олон тєрж байна. Шалтгаан нь юу вэ?
-Эцсийн вариантаар судлагдаагvй байгаа євчин. Анагаах ухааны хувьд євчин бvр дээд шатандаа судлагдсан гэсэн vг биш. Дандaa судалгааны шатандаа явж байдаг. Ерєнхийдєє бол эхийн хэвлийд зvрх бvрэлдэх vед vvссэн зvйл л дээ. Битvvрэх ёстой юм битvvрээгvй, хоёр судсыг холбосон цорго хоорондоо битvvрээгvй ч байдаг юм уу, энэ бvхнээс л тєрєлхийн гажиг vvсдэг. Мєн эх нь ургаа тээж байх явцад амьдрал нь ямар байсан, халдварт євчин тусч байсан эсэхээс гадна хоол ундны хэрэглээ, архи, тамхины хэрэглээнээс ч шалтгаалдаг. Бас удам гэж мундаг юм бий.
URL:








