Энэтхэгийн дипломатчыг Америк хэрэгт татаж болзошгүй

indextwetwrewЭнэтхэгийн эмэгтэй дипломатч Америкийн гудамжинд баривчлагдсан хэрэг үргэлжлэн яригдаж байна. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри Энэтхэгийн талтай утсаар ярьж, байдлыг намжаасан боловч 19-нд Америк улс байр сууриа илэрхийлснээр байдал дахиад царцанги байдалд орлоо.

Хэдэн хоногийн өмнө Америк Энэтхэг хоёр тал эвлэрэх хүсэлтээ илэрхийлж, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Энэтхэгийн Үндэсний аюулгүйн байдлын зөвлөхтэй утсаар ярьж, Нью-Йорк дахь Энэтхэгийн дэд консул, 39 настай эмэгтэй дипломатч баривчлагдсанд харамсал илэрхийлээд уг хэрэг Америк Энэтхэгийн чухал харилцаанд нөлөөлөхийг Америк зөвшөөрөхгүй гэсэн юм.

Америкийн Төрийн департаментын дэд төлөөлөгч Мари Харф сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Энэтхэгийн дипломатчыг хэрэгт татах эсэх нь Америкийн хуулиар шийдэгдэнэ. Хэдэн хоногийн өмнө Энэтхэг Девян Хобрагэдийг НҮБ-д суугаа төлөөлөгчийн газарт яаралтай шилжүүлж, гадаад харилцааны бүх талын онц эрх олгосон боловч энэ нь тушаалд орсон өдрөөс хүчинтэйд тооцогдоно. Нөхөж албан тушаалд томилж болохгүй учраас Девян Хобрагэдийг хуурамч виз авсан хэрэгт татах боломжтой юм гэжээ.

\Сарантуяа орчуулав.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих