Facebook-д Англичуудын хамгийн их постлосон шилдэг 10 зураг
Сүүлийн хэдхэн жилд та өглөө ажилдаа ирэхдээ эсвэл интернетэд оронгуутаа л Facebook-ээ асаагаад найз нөхдийнхөө эсвэл сонирхсон зүйлээ, мэдээллээ уншдаг, үздэг, тараадаг болсон биз ээ. Дэлхий дахинд 1 тэрбум хүнийг гишүүнчлэлдээ багтаадаг энэхүү нийгмийн сайт Facebook-д (Нүүр ном) Англичуудын хамгийн их posts-лсон (дэлгэсэн) 10 зургийг танилцуулж байна. Харин манай Монголчууд ямар зурган дээр хамгийн их постолсон бол?
Facebook posts-Нүүр номдоо дэлгэх гэж бид орчууллаа. Та санал нийлэхгүй бол өөрийн орчуулгаа үлдээгээрэй.
10. Есдүгээр сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Grand Theft” тоглоомын пост эхийн аравт орсон байна.

9. Английн иргэдэд хамгийн их таалагдаагүй татварын бодлого болох “Унтлагын өрөөний татвар”-ыг зогсоо хэмээх энэхүү эсэргүүцлийн зурагт хуудас нь Есдүгээрт багтжээ.

8. Олон хүн GTAV хэмээн нэрлэгддэг “Унтлагын өрөөний татвар”-ыг эсэргүүцдэг. Английн дуу хөгжмийн реалити шоу “X-Factor” дээр хүртэл авч хэлэлцсэнийг та харж байгаа биз.

7. Наймдугаар сард Английн баг Крикетийн тэмцээн болох “Ashes”-т ялалт байгуулсан. Энэ ялалт нь уг спортод дуртай Английн Facebook-чидийг ихээхэн баярлуулсан ажээ.

6. Бас л нэг видео тоглоом болох “Call of Duty”-г Англичууд Facebook дээрээ ихээхэн постолсон байна.

5. 2013 оны Английн алдартнаар яах аргагүй энэ онд 20 гаруй жилийн хөлбөмбөгийн дасгалжуулагчийн гайхалтай замналаа өөрөө дуусгавар болгосон Сэр Алекс Фергюсон тодрох болов уу. Түүний зургийг Facebook-чид өөрийн нүүр номондоо харамгүй дэлгэжээ.
4. Мэдээж нялх хунтайж Жоржийн зургийг Facebook-чид нүүр номондоо дэлгэхгүй бол ямар Англи хүн байх вэ дээ. Хямсгар Англи зангаа тэд энд л үлдээлгүй гаргаа биз.

3. Тавдугаар сард болсон Аваргуудын Лигт шувтаргын шатанд Германы Байер Мюнхен болон Бросияа Дортмунд-ийн тоглолт Английн Уимболдон цэнгэлдэх хүрээлэнд болсныг та санаж байгаа гэдэгт итгэж байна. Германы хоёр баг тоглосон ч гэсэн Английн цэнгэлдэх хүрээлэнд болсон шүү дээ. Тиймээс Facebook-чид нүүр номондоо дэлгэхгүй байна гэж юу байх вэ дээ.

2. Энэ жил Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын домогт Ерөнхий сайд “Төмөр хатагтай” хочит Маргерет Тетчер таалал төгссөн. Ийм их уй гашууг Facebook-чид ч гэсэн хуваалцсан байна. Маргерет Тэтчерийн эдийн засгийн хатуу бодлого нь тухайн үедээ эсэргүүцэлтэй тулгарч байсан ч гэсэн өнөөдөр зөв байсан нь батлагдаж байна. Магадгүй Их Британийн түүхэн дахь цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд байсан ч байж магадгүй.
1. Вимбледонд ялалт байгуулсан теннисчин Энди Муррайн зургийг Английн Facebook-чид хамгийн ихээр өөрийн нүүр номондоо “Go Andy”-”Зүтгэ Энди” гэсэн гарчигтайгаар дэлгэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESSNEWS.MN
URL:













