Нэг хүнд ногдох архины хэмжээ монголд 3-4 дахин илүү байна

Улаанбаатар хотын хэмжээнд 600 гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна. Энэ нь нийслэлийн 270 хүн тутамд нэг архины дэлгүүр байна гэсэн үг юм.
Тиймээс архины нөлөөллийг багасгаж, архи худалдаалдаг цэгүүдийг багасгах зорилгоор “Архины хяналтын тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Хууль батлагдах хүртэл архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг түр хугацаанд зогсоох тухай НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргалаа.
Дашрамд сонордуулахад дэлхийн ихэнх оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход үндэсний хэмжээнд аюул учирч байна гэж үздэг байна. Харин манай орны хувьд нэг иргэнд 25-28 литр архи ногдож байна.
Б.Царцмаг
Эх сурвалж: www.fact.mn
URL:













