Хүний ялгадастай орчинд хүнс, бараагаа борлуулж байсан “Нарантуул” ОУХТ-д шаардлага хүргүүлээд өнгөрлөө

9358c4ae96dfe7adgreat

Зах, Худалдааны төвүүд, тэр дундаа хүнсний зах нь эрүүл ахуй, халдвар хамгаалалын стандартыг өндөр төвшинд ханган ажиллах ёстой ч Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа зах худалдааны төвүүдийн ихэнх нь энэ стандартыг мөрдөж ажиллахгүй байгаа тухай иргэдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа гомдол ирдэг байна.

Иргэдийн гомдлын дагуу  өнгөрсөн өдрүүдөд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг хэсэг болон тэнд байрлах зочид буудал, худалдааны мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалж буй нийт 10 павилионы 26 иргэнийг хамруулан явуулжээ.

Эрүүл ахуй, халдвар хамгаалалын хяналтын чиглэлээр хийсэн шалгалтад,   өргөтгөлийн хэсэгт байрлах автомашин зогсоол хөдөлгөөний нягтрал ихтэй, хүйтний улиралд автомашинаа шөнөжин халааж агаарын бохирдол үүсгэдэг, жолооч нар автомашинаа харж хонохдоо орчинд ил задгай бие засдаг, шээс шивтрийн эхүүн үнэртэй, үйл ажиллагааны явцад гарсан хог хаягдлыг тогтмол цэвэрлэж зайлуулдаггүй, орчны бохирдол ихтэй талбайд хүнсний бүтээгдэхүүн цуглуулж тээвэрлэдэг зэрэг зөрчил илэрсэн байна.

Мөн аялал жуулчлалын чиглэлээр хяналт шалгалт хийхэд худалдааны төвийн өргөтгөлийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг талбайд  байрлах дэн буудал нь зочны өрөөний орны тоогоор зочиноо авдаггүй, нэг хүнд ногдох зай талбайгаас хэтрүүлж зочин авсан, зочны өрөөнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг зөрчилтэй байсан байна. Түүнчлэн  Буудлын өрөө тасалгааны өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, дотоод орчны агаар эвгүй үнэртэй зэрэг зөрчил дутагдал илэрчээ.

 Дээрх зөрчлүүдийн арилгах, дотоод хяналтыг сайжруулж ажиллах талаар улсын байцаагчдын хамтарсан 8 заалт бүхий албан шаардлагыг Нарантуул худалдаанд төвдийн удирдлагад хүргүүлсэн  байна.


URL:

Сэтгэгдэл бичих