Энэ өдөр буян үйлдвээс ид таваар, хойдын төрөлд маш сайн

 

 

Аргын тооллын: 2013.12.25, Лхагва гараг
Билгийн тооллын: 23. Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр
Наран ургах шингэх: 8.46-17.05
Үс засуулбал Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Ананд бурхан ертөнцөд туслана энэ өдөр ном буян үйлдвээс, хойд төрөлдөө бурхан болох нэг нь ном уншваас буян хишиг ид таваар ирэх маш сайн өдөр. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.


URL:

Сэтгэгдэл бичих