Та хэдэн цагт төрсөн вэ?
Хувь заяагаа мэдэхэд зөвхөн төрсөн он, cap төдийгүй таны ертөнцөд мэндэлсэн цаг хугацаа ч бас чухал нөлөөтэй. Та өөрийгөө хэдэн цагт төрснөөрөө хувь заяагаа мэдэж болно.
24.00-2.00 цаг: Таны мэдлэг чадвар, идэвх зүтгэл, наргианч зан цаг үргэлж олны болон үйл явдлын төвд байх боломж олгодог. Энэ нь өөртөө таалагдсан буюу тохирсон хүнээ чөлөөтэй олж сонгоход нь дөхөм болдог.
2.00-4.00 цаг: Таныг ажилч зөгий гэж нэрлэхэд буруудахгүй. Таны ур чадвар хүссэндээ хүрэх боломжийг үргэлж нээж, ажил мэргэжлийн төдийгүй материаллаг байдлаар өсөн дэвжихэд түлхэц болдог.
4.00-6.00 цаг: Та эхээс мэндлэхийн л хүчирхэг манлайлагч байх одонд төрсөн тул удирдах жолоодох үүрэг нь таны хувь тавилан юм. Хэрэв дарга болох, удирдах албан тушаалд ажиллах боломж олдохгүй бол төрөлхийн удирдан, захиран тушаах, зандрах дуртай.
6.00-8.00 цаг: Та их эмзэг, нарийн мэдрэмжтэй хүн. Таны дотоод сэтгэл нууцлаг бөгөөд ганцаараа байх нь дуртай зүйлийн чинь нэг. Мөн гайхалтай зөн билэгтэй.
8.00-10.00 цаг: Та бусдын сэтгэлийг татах увидастай бөгөөд хүмүүс танд итгэн бодол санаагаа хуваалцаж, хамгийн нууцлаг зүйлээ ч ярьдаг. Атгаг санаа агуулж өс санадаггүй.
10.00-12.00 цаг: Нэр алдрыг хүсэх таны хүсэл хэмжээлшгүй. Та хувийн маш чанга сахилгатай, амьдралын хатуу зарчимтай.
12.00-14.00 цаг: Таны амьдралыг сэтгэлийн хөдлөлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Та эрч хүчтэй, хэдийгээр хувийн сахилга батын доголдолтой ч амьдрахад танд харьцангуй амар хялбар байна.
14.00-16.00 цаг: Энэ цагт ертөнцөд мэндлэгсэд амьдралын ер бусын хэв шинжээрээ бусдаас ялгардаг. Бусдыг азгүйтэл айлгаж байдаг бол харин таныг бүх л таагүй үйл явдлууд улам хурцалж өгдөг байна.
16.00-18.00 цаг: Та хайр дурлалыг ивээгч. Цолмон гаригийн ивээлд багтсан учир хайр дурлалд одтой байж, өөрийн цорын ганц насан туршийн ханиа олох болно.
18.00-20.00 цаг: Та ер бусын тайван хүн. Танд ганц удаа боловч хүнд мухардмал байдлаас гарах гарц хайх тохиолдол гарч байгаагүй гэхэд болно. Та юу ч болж байсан, тэр бүү хэл галав юүлж байсан ч цөхрөнгөө барж гүйх хүн биш.
20.00-22.00 цаг: Та дурламтгай зангаараа бусдаас онцлог. Тиймээс ч ганц өдрийг ч романтик харьцаагүйгээр өнгөрүүлж чаддаггүй. Таны хувьд хайр дурлал бол амьдралын утга учир.
22.00-24.00 цаг: Та амьдралын эрч хүчээр дүүрэн хүн. Та гаднаа үргэлж ихэмсэг бардам мэт харагддаг ч байнга л түгшиж, сэтгэл хангалуун бус байдаг.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL:













