Ахмадын тамхины хайрцгийг дуудлага худалдаанд оруулна

Алдарт “Титаник” хөлгийн ахмад Эдуард Жонн Смитийн хэрэглэж байсан тамхины хайрцгийг Ливерпүүл хотод дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагч Жонн Кране ахмадын тамхины хайрцгийг 10-20 мянга фунтээс эхлэн дуудахаар төлөвлөсөн байна.

Мөн тэрбээр уг хайрцгийг мерсисайтад үлдэнэ хэмээн найдаж байгаа аж. “White Star Line” компанийн бэлгэ тэмдэгтэй уг тамхины хайрцгийг “Титаник” хөлгийн нэгэн зорчигч ахмад Эдуар Жонн Смитэд бэлэглэж байсан гэнэ.

Хайрцгийг 20 гаруй жилийн өмнө олоход дотор нь 40 ширхэг гавана навчин тамхи байжээ.

http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих