Хотын мээрийг шилдэг улстөрчөөр нэрлэв

Өглөөний сониноос шалгаруулсан 2013 оны “Шилдэг 13 Улс төрч”-ийн нэгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шалгарсан байна.Түүнийг 2011 онд 427 км байсан Улаанбаатар хотын хатуу хучилттай замыг 2013 онд 657,6 км болгож нэмэгдүүлсэн, “Ахмадын орон сууц” халамжийн хөтөлбөрийг санаачлан НИТХ-аар батлуулж, эхний ээлжинд 138 ахмад настанг байранд оруулсан, Улаанбаатар хотын 2020 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг УИХ-аар батлуулсан, замбараагүй барилгажилт, бодлогогүй газар олголтыг зосгоосон, гэр хорооллын 20 байршилд дахин төлөвлөлт хийх шийдвэрийг НИТХ-аар батлуулсан, сурагчдын автобусыг анх удаа санаачлан явуулж эхэлсэн зэрэг үзүүлэлтээр үнэлсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL:





