Архи архидалт архичин…

indexsdsdsdsdsdssssХүн төрөлхтөиий амьдралд согтууруулах ундаа шиг хорлонтой бөгөөд “амжилттай” нэвтэрсэн зүйл ховор байх. Бие организмын зуршлаас ч болдог уу, эсвэл нийгмийн байдал нөлөөлдөг үү, генетикийн тогтол уу? Яагаад архидалт эрс тэс байна вэ? Архины нарийн хойрхойтон “найрка” хүртэгсэд гээд яагаад олон янз байна вэ?

Эрт дээр цагаас
Согтууруулах ундаа маш эрт хүний “хань” болжээ. Олонд тогтсон ойлголтоор согтууруулах ундаа мэдрэлийн дарамтыг бууруулж, өөдрөг мэдрэмж төрүүлэн хоол унданд дуртай болгодог гэх. Хэрэв тийм ашигтай бол ингэж ярьсан хүмүүстэй маргаад ч хэрэггүй мэт.
Хоол зүйчид хэдэн жилийн турш “Францын парадокс” гэсэн үзэгдлийн учрыг тайлахаар оролдож байв. Энэ нь өөх тос ихтэй бяслаг мэтийн хүнсэнд дуртай фанцчууд яагаад зүрх судасны өвчинд нэрвэгдэхгүй байна аа гэсэн асуулт байлаа. Гэтэл францчууд цус бүлэгнэлтийг багасгадаг усан үзмийн хуурай дарс их хэрэглэдэг нь өвчнөөс хамгаалж байсан байжээ.
Үүний эерэгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр бол хатуу архи хэрэглэдэг Фин-лянд, Канад, Их Британи зэрэг орны оршин суугчид Газар дундын тэнгис хавийнхнаас зүрх, судасны өвчнөөр 8-4 2 дахин их өвчилдөг байх юм. Орос манайх мэтийн орнуудад энэ талаар яг тодорхой статистик байхгүй. Хэдэн жилийн өмнө манай нэг хүнд бараг40 литр согтууруулах удаа ноогддог гэсэн яриа байв. Үүний 90 гаруй хувь нь хатуу архи гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ер нь бол хүн болгонд согтууруулах ундаа хэрэглэх тогтсон хэмжээ гэж байдаггүй. Хувь хүн бүрт өөр өер байдаг. Үндэсний уламжлал, нийгмийн болоод эрүүл мэндийн оайдал, нас зэргээс шалтгаалан согтууруулах ундаа хэрэглэх хувь, хэмжээ нь өөр байдаг. Гэхдзэ хүн болгон спиртийн ундаа хэрэглэх нь амьдралын салшгүй хэсэг болдог тэр үл үзэгдэгч хязгаарыг мэдэрдэггүй. “Уух ёстой”, “дайлах хэрэгтэй”, “татгалзаж болохгүй” гэх мэтийн шалтаг мундахгүй. Уух зуршил нь явцын дунд улам ихэсч, согтууруулах ундаанаас хамааралтай болгоно. Алкоголь дутагдахад зарим өвчтөнд абстинеитын гэх синдром үүсдэг. Бие сэтгэлийн асар их хүндрэлээ тайлахын тулд уудаг хүмүүс нөгөө л хордсон эдээрээ “шараа тайлна” гэдэг. Наркологийн эмч нарын яриагаар ууж буй согтууруулах ундааныхаа хэмжээг хянах чадвараа алдах болон шартах шинж гарч ирэх нь архаг архичин болох үйл явц эхлэснийх гэдэг.
Тархины бүтэц согтууруулах ундааны биохимийн үйлчилгээгүйгээр ажиллаж чадахгүй, элэг нь түүнийг боловсруулах чадваргүй болох аймшигтай байдал гарч ирж буй нь тэр. Бусад эрхтнүүд ч үүнд нэрвэгдэнэ. Хэрэв тархи нь “хэрэгцээтэй сэргээш” авахгүй бол хүндэрсэн үед маш аюултай де-лириатай (“солиорол” гэх латин үг) тархины хаван эхлэж, элдэв хоосон зүйл үзэгдэж, бүх биед нь таталт үзүүлнэ. Хэрвээ энэ үед яаралтай эмчийн тусламж авч чадахгүй бол үхэх ч аюултай. Эрчүүдэд төгсгөл авчрах гадаад шалгааны нэг нь архидалт бөгөөд тэдний бараг 50 хувь нь архины “тусламжтайгаар” хорвоог орхидог.

Флашинг-үйлчилгээ
Архинаас хамааралтай болох механизм нь маш ээдрээтэй бөгөөд үйл ажиллагааг нь хэд хэдэн чиглэлээр авч үздэг аж. Биохимийн хамаарлын хүрээг ойлгохын ‘тулд организм согтууруулах ундааг хэрхэн боловсруулдгийг авч үзэх хэрэгтэй. Уусан этилийн спирт ходоодонд орлоо. Дараа нь нарийн гэдсээр дамжин цусанд орсноор элгэнд хүрнэ.
Бие организмын хувьд “харийн” энэ бодисын эерэг элэг саад боегон этанолийг задлан ацетальдегидгэх бодис болгох онцгой фермент ялгаруулж эхлэнэ. Энэ нь архины хувирлын эхний бөгөөд маш чухал шат юм. Учир нь ацетальдегид нь алкоголиасаа хэд дахин хүчтэй хорт бодис юм. Уг бодис организмыг хордуулан бөөлжүүлж, толгой өвтгөж, биеийг сулруулдаг. Мөн дараалан шартах синдромтай болгоно.
Ацетальдегидийн хамгийн хорлонтой чанар нь организмын бүтцийн элемөнтуудтэй зохицон үйл ажиллагааг нь бусниулдаг. Ийм хорт дайснаас хамгаалахын тулд элэг өөр нэг фермент ацетальде гидрогеназийг боловсруулж” эхлэдэг. Тэр хорт бодисыг задлан ацетат гэх хоргүй бодис болгоно. Гэвч тэр нь элэгний “сүйрэлд” тухайлбал түүний өөхөн дистрофийг бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулна.
Этанолыг шингээх үйл ажиллагаа үүгээр дуусдаг бол ч яамай. Гэтэл элэгний нөөц хязгаартай. Элэг ацетальдегидийг бага хэмжээгээр л ялгаруулдаг. Хүн тогтмол архи уух тусам хор ихээр хуримтлагдаж элэгний ялгаруулж буй хоёр дахь фермент хорыг задлан боловсруулж амждаггүй. Хор улам улам нэмэгдсээр тархинд нэвтэрснээр хүн хортой үр дагавартай архины хамаарал хэмээх өвчинд нэрвэгддэг.

Элэгний фермент боловсруулах чадвар нь хүн бүрт өөр өөр байдаг. Тухайлбал Зүүн өмнөд Азийнхан, Өмнөд Америкийн индианчууд ба зарим үндэстэн маш бага хэмжээний ацеталь-дегидрогеназ ялгаруулдаг. Тиймээс тэдэнд алкоголийг хүлээн авдаггүй генетикийн сурвалж байдаг. Спиртийг маш багаар хэрэглэхэд л нүүр царай нь улайж, зүрхний ажиллагаанд хүндрэлтэй фалшинг-реакци гэх байдал үүсдэг. Нэг талаасаа тэдний энэ тааламжгүй байдал нь биеийн эсэргүүцэлтэй нь холбоотой. Нөгөө талаасаа маш бага хугцаанд архинд донтдог болгох аюултай. Хүнд байдлаар шараа тайлсны” дараа л бие нь арай дээрдэж байна гэдгийг тэд хурдан мэдэрдэг.
Үүний гунигтай жишээнд Оросын хойд хязгаарын чукча, эвенк, коряк зэрэг үндэстнүүдийг нэрлэж болно. Зөвлөлт засаг тэдний олон жилийн уламжлалт амьдралыг эвдэн уух “уламжлал”-ыг нэвтрүүлснээр тэд маш богинохон хугацаанд архинд бараг бүгд архинд донтжээ.

Таашаалын гормон
Ацегальдегидаас гадна архины хамааралд автах бусад нөхцлийг мэргэжилтнүүд онцолж байна. Мэдрэлийн төв системд түлхээс өгөх тархины нейромедиатортай алкоголь хамтардаг. Организмд орсон алкоголь сэтгэл зүй, бие махбодийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй дофамин гэх нейроме-диаторыг их хэмжээгээр” ялгаруулахыг өдөөдөг.”
Гэвч ийнхүү тогтмол хомсдолын байдалд орсон тэрээр түлхээс өгөх чадвараа алдана. Энэ нь бие суларч, сэтгэл зүйн тааламжгүй болох зэргээр илэрдэг. Дахин архи ууснаар нэмэлт нейромедиаторыг ялгаруулан энэ эвгүй байдлаасаа түр зуур салдаг ч чөтгөрийн тойрогт орох нь тэр.
Дашрамд дурдахад мансууруулах бодис ч бас ийм үйлчилгээтэй. Гэхдээ архийг хуулиар зөвшөөрсөн мансууруулагч гэдэг. Нейропептид гэх баяр хөөр, таашаалын гормон ч архины хамаарлыг үүсгэхэд багагүй “тус” болдог аж. Тэднийг бие организмд хамаатай эндогеннийн опиат буюу мансууруулагч гэж нэрлэх нь ч бий. Хүний бие организмын бүх махбодид байх эндогенний мансууруулагчийг нээсэн нь хүн төрөлхтөнии сүүлийн жилүүдийн том амжилт болсон юм. Үүгээр мансууруулагч бодисны үйлчлэх замыг тогтоосноос гадна өвдөлт, ой ухаан, сэтгэлийн хөөрлийг зохицуулах, стрессыгдавах болон хүнд таашаал терүүлдэх мэт сэтгэгдэл төрүүлдэг нейрохимийн механизмыг танин мэдэхэд их ач тусыг олсон юм.
Бета-эндорфины хуримтлал нь хүнд тааламжтай мэдрэмж төрүүлдэг. Архинд автах хандлагатай хүмүүст энэ байгалийн бодисны төвшин бага өөрөөр хэлбэл, ердийн замаар таашаал авах механизм нь эвдэрсэн байдаг. Тааламж авахын тулд тэд архи эсвэл мансууруулах бодис хэрэглэдэг. Байгалиас заяасан механизм нь амархан эвдэрч, организм өөрийн опиат /мансууруулагч/-ыг боловсруулах нь багасахад хүмүүс гадны өдөөгч болох архи, мансууруулагч бодис улам их хэрэглэдэг байна. Ийнхүү үргэлж гадны өдөөгч хэрэглэснээр бие организмын “сүйрэл” хэд дахин хурдан болно.

Биохимийн хамаарлын өөр өөр механизмууд ч бас бий. Гэхдээ дээр бичсэн хэдхэн жишээ хүний организмд согтууруулах ундаа хэрхэн үйлчилдэгийн тод томруун үзүүлэлт юм.

Буруутан болох генетик
Монгол төрлийн үндэстнүүдэд яагаад ацетальдегидрогенезын фермент дутагдалтай, бусад заримд нь эндогенийн өдөөгч хангалтгүй байна вэ? Энэ нь гене-тикээр тодорхойлогдоно. Өдгөө архаг архидалтыг бий болгогч 10-20 генийг эрдэмтэд нээгээд байна. Тэдний дунд алкоголь задлах ферментын синтез ба эндофин ялгаруулахыг хариуцагч байна.
Судлаачдын үзэж буйгаар байгалийн шалгарлын явцад янз бүрийн үндэстэнд өөрсдийнх нь хомсдолтой генийн цуглуулга бий болжээ. Эрдэмтэд янз бүрийн нээлт хийж байгаа ч хамаарлын генийн бүхэл зураглалыг гаргаж чадаагүй байгаа.
Энэ чиглэлээр ажиллаж байгаа ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Уфагийн төвийн хэсэг эрдэмтэн оросуудын архидалтад хамаатай таван гени нээгээд байна. Одоо энэхүү нээлтээ амьдралд хэрэгжүүлэхээр эрмэлзэж байгаа гэнэ. Тэдний нээлтээр архаг архичид удам залгамжлан төрдөг гэнэ.

Хүйсийн хувьд этанол эр эм гэхгүйгээр адилхан үйлчилгээтэй. Гэлээ ч архины хор нь эмэгтэйчүүдэд илүү тусдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Эмэгтэйчүүдийн алкоголь задлах “ус” бага байдаг бөгөөд бас гормоны онцлог нь нөлөөлдөг аж.
Өдгөө бага насны хүүхдүүд архинд дурлах болсон түгшүүр төрүүлж буй. Шар айраг ууж буй хүүхэд өнөөгийн “бэлгэдэл” болоод байна гэхэд нэг их хол зөрөхгүй биз. Спиртийн ундаа хэрэглэдэг хүүхдүүдийн бие, сэтгэл маш хурдан хугацаанд (зургаан сараас дөрвөн жил) муу тал руугаа өөрчлөгдөн архаг архичин болох зам нь нээгддэг. Энэ сөрөг үзэгдэлд удмын өвчин ба өсч буй үеийнхнийг хүрээлж байгаа эрүүл бус орчны аль нь илүү нөлөөлж буйг тодорхойлоход хэцүү. Архаг архичин болох нь зүгээр нэг өвчин биш биохими, генетик, сэтгэл зүй, нийгмийн олон хүчин зүйлийн нийлбэр юм.

Хэрхэн туслах вэ?
Дээр өгүүлснээс харахад архаг архичныг эмчлэхэд цогцолбор хандлага хэрэгтэй болох нь. Архи уудаг, гэхдээ өөриигөө архичин биш гэдэг хүмүүсийг эмчилгээнд татан оруулах нь маш хэцүүг хэн хүнгүй мэднэ. Хэрвээ тэр сайн дураараа эмчилгээ хийлгэхгүй бол үр дүн бараг гарахгүй. Өөриигөө өвчтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх болон алкоголь хэрэглэх нь түүнд болзошгүй зүйл гэдгийг ойлгох хоёр нөхцөл л эмчилгээний үндэс болдог гэж наркологич эмч нар үздэг.

Эмчилгээний арга барил нь хувь хүний болон өвчний онцлогоос хамаардаг. Мэдрэлийн эмээр тархины алкоголийн хамаарлыг арилгах оролдлогыг хийхийн зэрэгцээ архийг жигших эмийг бас нэмэн хэрэглүүлдэг. Мөн биеийн эсэргүүцлийг сайжруулах эмчилгээг ч давхар хийнэ.
Дараагийн шатанд сэтгэл зүйн янз бүрийн арга хэрэглэдэг. Ховсын аргаар өвчтөнд архинаас татгалзах “тушаал” өгөх. Архи уунгуут өвдөлтийн цэгүүдэд үйлчилж, санаа сэтгэлд нөлөөлөх сөрөг рефлекс үүсгэх эм, тариагүй кодлох арга барил ч байдаг. Архи хэрэглэнгүүт бөөлжүүлэх эмийн болзоот рефлекторийн эмчилгээ гэж бас байдаг.
Алкоголь задлагч элэгний хоёр дахь ферментэд саад болох эмийг арьсан дор суулгах арга бас өргөн дэлгэрсэн. Манайхны спираль тавиулах гэж нэрлэдэг энэ эмчилгээний үеэр архи хэрэглэвэл маш хүчтэй хордлого өгдөг.
Сүүлийн үед гештальт эмчилгээ, нейро авиа зүйн ба сэтгэл зүйн шинжилгээ гэх мэтийн хүмүүнлэг арга барил архины эмчилгээнд гарч ирж байна. Гэхдээ эмчлүүлж байгаа хүн бусадтай харилцах болон нийгэм, гэр бүлийн байр сууриа сэргээж чадахгүй бол ямар ч эмчилгээ тус болохгүй. Тиймээс ч сэргээх шат заавал хэрэгтэй. Тэдэнд туслахын тулд архины эерэг клуб ажиллуулдаг. Тэнд л архи, мансууруулах бодисны хәмаарлаас гарч дахин амьдралаа сэргээх гэсэн нэгэн хүсэлтэй хүмүүс цуглаж бие биедээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж чаддаг.
Нийгмийн ийм нэгдлүүдийн нэг нь “12 алхам” гэсэн хөтөлбөртэй Аноним архичдын нийгэмлэг. Хөтөлбөрийн зарчмын дагуу хүн өөрөө бие, сэтгэл, ажил амьдралыг нь эвдсэн архины хамааралд орсон гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Алхам алхмаар өвчтөн архинд мэдүүлж, түүнд хяналт тавих сэтгэл зүйн чадвар байхгүйгээ мэдэрдэг. Энд сэтгэлийн тэнхээ маш их тус болох ёстой юм.
Америкаас бидэнд ирсэн “12 алхам” хэмээх хөтөлбөр өнөөдөр манайд дөнгөж эхэлж байна. Гэсэн ч ийм байгууллагын тоо манайд хангалтгүй байгаа.
Мөн архины эмчилгээ нь эрүүл мэндийн байгууллагад тогтсон стандартад баригдаж байгаа нь үр дүн муутай гэх үнэлгээнд хүргэж байна. Ер нь бол XX зууны эхээр архидалт хамгийн бага байсан Монгол орон одоо энэ үзүүлэлтээр дэлхийд дээгүүр орно. Энэ талаар ямар нэгэн судалгаа, шинжилгээ байхгүй ч нүдэнд харагдах баримжаа дүр зураг нь үүнийг илчилнэ. Манай улсад архи болон бусад мансууруулагчдын асуудлаар одоо ч дорвитой судалгаа байхгүй.

Архидалтын антропологи
Антропологи буюу хүн судлалыг мансууралтын хамааралд оруулах нь гэнэтийн зүйл байж болох юм. Хүн судлаачдын дүгнэлтээр хүй нэгдлийн үеийн хүмүүс өлсгөлөн, үржил зэргээс гадна сэтгэл зүйн өдөөгч согтууруулах ундааг хэрэглэж иржээ. Сэтгэхүйн нөлөөтэй бодисны тусламжтайгаар сэтгэл санааны түр зуурын өөрчлөлтөд орох эрмэлзэл хүний сэтгэл санааны үйлчилгээний системыг тодорхойлж иржээ. Соёлтой орчинд өссөн хүмүүсийн ердийн амьдрал нь нийгмийнхээ хэм хэмжээг дагадаг. Харин балар эртний сэтгэхүй ер бусын нөхцөлд “сэрдэг”.
Тааламжтай бус нөхцөлд хүний сэтгэл зүй хөгжлийн байдалд сөргөөр нөлөөлөн согтууруулах ундааны хамаарал буюу дон үүсгэдэг. Мансууруулагчгүйгээр хүн санаа ухаанаа өөрчлөх төрөлхийн эрмэлзлэлээ биелүүлж сурах нь мансуурлын эерэг эмчилгээний хамгийн гол зорилго нь өвчтөн бүрд тусгайлан санаа сэтгэлийнх нь дагуу хандах шаардлагатай. Учир нь нэг хэсэг хүмүүст бие махбодийн хүчин зүйл чухал байдаг бол нөгөө хэсэгт нь сэтгэл зүйн онцлогтой бүтэц давамгайлна.
Харин гурав дахь хэсэг нь идеатори буюу хийсвэр сэтгэлгээний мэдээлэлд автамтгай байдаг. Эх-ний хүмүүс хүч тамирын спорт, хоолны дур хүслээс таашаал авахыг эрмэлздэг бол хоёр дахь бүлгийнхэн нь тоглоом, спорт, эротик, эрсдлээс ханамж авдаг. Гурав дахь хэсгийнхэнд оюун ухааны спорт, бясалгал, уран бүтээл илүү таашаал өгөх жишээтэй. Энэ бүгдээс үндэслэн хамаарлаас гарах эмчилгээг хийх ёстой. Ингээд л анагаах ухаан сэтгэл зүйн өдөөгчийн уг үндсийг авч үзэхээр анхны оролдлогоо хийж байна. Үр дүнг нь цаг хугацаа харуулна.

Архи хэмээх асуудлын түүх
Энд дэлхийн хамгийн том архичин орон болох Оросын түүхийг танилцуулж байна.
Улаан буудайн түухий эдээс спиртыг анх удаа 1448-1474 онд Орос гаргаж авчээ. Улс орон нь архидалтад орж эхлэсэн нь XҮI зууны дунд үеэс. Тэр үед төр нь спиртийн наймааг орлогынхоо нэг хэсэг болгон хоолны газруудыг зөвхөн архи өгдөг наймааны цэг болгосон байна.
Дэлхийн нэгдүгээр дайны эхээр эзэн хаан II Николай архидалттай тэмцэн водка ба хатуу ундааг худалдахыг хориглов. Зөвлөлт засгийн эхний жилүүдэд ч архийг хориглосон байв.
Үр дүнд нь 1910-1940 онд Орос дэлхийн хамгийн бага архидалттай орны тоонд орон алкоголь хэрэглэх талаараа 60-70 дугаар байр эзэлж байлаа.

/Алсоголь нь илчлэг ихтэй учир хүний жинг нэмэгдүүлдэг.
Нэг аяга шар айраг 53,2 ккал-ын илчлэгтэй бол хатуу дарсны нэг хундага нь (60 мл) -61,6 ккал, нэг хундага (30 мл) архи, коньяк нь – 64,4 ккал илчлэгтэй/

Зогсонги үе буюу 1980 он гэхэд хүн амын алкоголийн хэрэглээ жилдээ 11,3 литр болон өссөн байв. Үүнийг архинд буулгавал хүүхдүүдийг оролцуулаад хүн бүрт 55 шил архи ноогдож байлаа. Горбачевын үеийн архи хязгаарласан жилүүдэд орос эр хүний нас гурав, эмэгтэй хүний нас нь хоёр жилээр тус тус нэмэгдсэн” байв.
1994-1996 онуд алкоголийн хэрэглээний төвшинг 14-16 литр хүргэснээр НҮБ-ын тодорхойлсон алкоголийн жилийн найман литр гэсэн амьдралд хор хөнөөлтэй төвшинг хоёр дахин ихсгэв. Энэ үзүүлэлт нь жилдээ 20 литр болбол улс гүрэн мөхөж нийтийг сүйрэлд хүрнэ.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр тус оронд хоёр сая орчим архаг архичид байгаа гэдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ архины донтны, тоо үүнээс хамаагүй их бололтой.
Энэ бүгдийг буулгаж суухад манай байрны ойролцоох жижигхэн баарнаас хонхны баяраа тэмдэглэж буй найм есдүгээр ангийн согтуу хүүхдүүдийн дуу хадсаар..


URL:

Сэтгэгдэл бичих