Аргентинд 70 хүн махчин загасанд хазуулж бэртжээ
СӨҮЛ. /Yonhap/. Аргентин улсын хойд хэсгийн “Парана” голын усанд сэлж байсан 70 орчим хүн “пирана” (piranha) загасны нэгэн зүйл махчин загасны дайралтад өртөж гэмтсэн гэж энэ сарын 26-нд “BBC” телевиз , “AP” агентлагаас мэдээллээ.
Хохирогчдын дунд насанд хүрээгүй 20 хүүхэд байжээ. Тэдний зарим нь загасны хурц шүдэнд гар хөлийнхөө хурууг тасдуулсан байна. Нийслэл Буэнос-Айрес хотоос хойд зүгт 300 км зайд орших “Паран” голын эрэг бол аргентинчууд амралтаа өнгөрүүлэх дуртай газрын нэг аж. Хэрэг гарсан өдөр гадаа +38 хэм халуун байсан тул голын эрэг дээр ердийнхөөс олон хүн амрахаар ирээд байжээ. Загасчид голын эргийн ойролцоо үхсэн загасны сэг зэм үлдээснээс махчин загасны сүрэг голын эрэгт дөхөж ирж улмаар усанд сэлж байсан хүмүүс рүү дайрсан бололтой. Тус улсын аврах тусгай ангийн даргын хэлж буйгаар өмнө ганц нэг хүн тус загасанд хазуулж байсан тохиолдол байдаг боловч сүргээрээ олон хүн рүү дайрсан тохиолдол гарч байгаагүй аж. Хохирогчдыг яаралтай эмнэлэгт хүргэж голын эрэгт түр хөл хорио тогтоосон байна.
А.Цацралт
МОНЦАМЭ
URL:




