Баярын өдрүүдэд Шинжааны иргэд бослого дэгдээжээ

Шашны хэт даврагч үзэлтнүүд ШУӨЗО-д дайралт үйлдсэн гэж БНХАУ мэдэгдэв

 

Шашны хэт даврагч үзэлтнүүд ШУӨЗО-д дайралт үйлдсэн гэж БНХАУ мэдэгджээ. БНХАУ-ын зүүн-хойд хэсэгт ШУӨЗО-д террорын ажиллагаа явуулсан 9 хүн шашны хэт даврагч үзэл санааг сурталчилсан гэж цагдаагийн газар мэдэгдсэн байна.

Усман Барат, Абдухени Абдухадир нарын толгойлсон бүлэг террорын ажиллагааны дүрс бичлэгийг үзэхээр цугларч, шашны хэт даврагч үзлийг дэвэргэж байсан байна. Бүлгийн гишүүд мөнгө хөрөнгө цуглуулж, террорын ажиллага явуулахаар тэсрэх зэвсгийг гараараа хийж өчигдер хутга,  тэсрэх зэвсэгтэй 9 хүн Кашгар хотоос холгүй Йаркаенд хошууны цагдаагийн газарт дайрсан байна.

Халдан довтолсон найман хүнийг хөнөөж, нэгий нь баривчилжээ. Тэд цөм уйгар хүмүүс байсан. Уйгарууд бол нэгэн түрк хэлээр ярьдаг лалын шашин шүтлэгтэй Шинжааны уугуул хүн ам юм. Зарим нь ШУӨЗО-ны талаархи Хятадын бодлогыг эсэргүүцэж байгаа юм. Шинжааныг БНХАУ-аас салгаж тусгаарлуулахын төлөө тэмцэж байгаа «Дорнод Туркестан» террорын байгууллага ШУӨЗО-д ийнхүү идэвхтэй ажиллаж бослого дэгдээсээр байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих