Гэр бүлийн аз жаргалын жор

married-Нэг гэр бүлийн эр эм хоёр өөр хоорондоо чин сэтгэлээсээ харилцаж занш.
-Хамгийн гол нь бие биенээ хүндэтгэж сур.
-Бие биедээ байгаа сайн сайхан бүхнийг нь үнэлж сур.
-Унтахынхаа өмнө хэрүүл маргаан тарьж болохоор сэдэвтэй зүйл бүү ярь.
-Орондоо орсон хойноо хоорондоо ам зөрж бие биенээ уурлуулах зүйл бүү хий. Хэн хэн нь шөнө амарч чадахгүй зовох болно.
-Хэн нэгнээ уурлуулсан гол уурыг нь гартал тэвчээртэй хүлээ.
-Нэгийгээ ууртай байхад нь зэрэгцэж хэзээ ч бүү уурла.
-Уурласан үедээ чанга дуугаар бие бие уруугаа хэзээ ч бүү хашгир.
-Нэгэнт хэрүүл маргаан гарсан бол хэн нэг нь заавал түрүүлж буулт хий.
-Бие биетэйгээ арцалдан тэмцэлдсэнээр хэн ч, юу ч хожихгүй гэдгийг санаарай.
-Улирч өнгөрсөн алдаануудыг дурдаж бие биенээ бүү зэмлэ.
-Бие биеэсээ уучлалт гүйж бай.
-Чи чи гэж бие бие рүүгээ бүү чичилж ярь.


URL:

Сэтгэгдэл бичих