Ц.Түмэнжаргал: Тэр хүн сэтгэлээ дагаад явсан болохоор хүүгээ өсгөж уран бүтээлээ хийгээд явж байна

Хайрын дуугаараа хослон жигүүрлэж,  амьдралаа холбосон хослон дуулаач Н.Баасандорж, Ц.Түмэнжаргал нар 10 жилийн хамтын амьдралаа үгүйсгэж өдгөө тус тусынхаа зам мөрийг хөөсөн.

“Хайрын хорвоо” нэртэй тоглолтоо жил бүрийн валентины өдрөөр хийж Монголын сайхан гэр бүлүүдийн дунд үлгэр жишээ явсан урлагийн хосууд маань хоёр тийшээ болсон ч  тэдний уран бүтээлээр жигүүрлэн амьдралаа холбосон олон олон хосууд эргээд нийлэх байхаа гэсэн битүүхэн хүсэл тээж явсан.

Харин энэ талаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргал саяханы нэгэн ярилцлагадаа:

“Тусдаа амьдраад жил гаруй болж байна. Гэтэл хүмүүс асуугаад л байдаг. “Хүний сэтгэл жолоогүй” гэдэг. Ханилж байсан ханьдаа буруу өгч чадахгүй. Тэр хүн сэтгэлээ дагаад явсан болохоор хүүгээ өсгөж уран бүтээлээ хийгээд явж байна. Болох байх гэж бодож байгаа шүү дээ, амьдрал баян болохоор. Ер нь хэлэхэд, салж сарнисан хүмүүс хэн хэндээ буруу өгөх гээд яах вэ. “Бурууг өөрөөсөө хай” гэж үг бий. Би аливаад тайван хүлээцтэй ханддаг, “Амьдрал баян” гэдэг үгийг хэлэх дуртай” хэмээжээ.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 19 February 2015

Хүмүүс нээрээ арай хэтэрхий юмаа энэ авъяаслаг сайхан бүсгүйг банзал жомбого гэж элдвээр хэлэх юм.харсан юм шиг

Сэтгэгдэл бичих