20 мянгатын дэвсгэрт хуурамчаар үйлдсэн 4 бүлэглэлийг барьжээ
Баярын өдрүүд давхацсан энэ үед иргэдийн гар дээр хуурамч буюу цаасаар хийсэн 20 мянгатын дэвсгэрт их хэмжээгээр нэвтэрсэн талаар мэдээлэл гараад байгаа.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, ахмад Ё.Лхагвасүрэн : “Олон нийтийн дунд цацагдаад байгаа шиг гадаадад үйлдвэрлэгдэж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй. Хамгийн сүүлд нэгдүгээр сарын 3-ны өдөр, нэгэн арилжааны банкинд 30 сая төгрөг шилжүүлэхээр ирсэн иргэнээс хуурамч 20 мянгатын дэвсгэрт илэрсэн. Эдгээр хуурамч мөнгүүд өмнө нь гүйлгээнд оруулсан хуурамч дэвсгэртүүд бөгөөд хэрэглээний явцад шахагдаж, маш цөөн тоогоор илэрч байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн байж болзошгүй 3-4 бүлэглэлийг барьж шалгаж байна. Мөн хуурамч тэмдэгт илэрсэн тохиолдол бүрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг” гэв
FACT.MN
URL:





