Дорноговь аймагт галт тэрэг машинтай мөргөлдөж, хүний амь эрсдсэн ноцтой осол гарчээ

Замын цагдаагийн газарт өчигдрийн байдлаар зам тээврийн осол, хэргийн 286 дуудлага иржээ. Улмаар ослын улмаас нэг хүн амиа алдаж, есөн хүн бэртэж гэмтэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 58 гарчээ.

Тухайлбал, өчигдөр Дорноговь аймаг Сайншанд сумын төв 3-р багийн нутаг дэвсгэр Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гарам дээр суудлын 711 дүгээр галт тэрэгтэй “Hyundai Accent” маркийн суудлын автомашин мөргөлдөж, жолооч О нас барсан ноцтой зам тээврийн хэрэг гарсан аж.

Иймд Сар шинийн баяр ойртсон эдгээр өдрүүдэд ялангуяа төмөр замын гарам нэвтрэхдээ жолооч нар анхаарлаа өндөржүүлж, болгоомжтой нэвтэрч байхыг холбогдох газраас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих