Алдарт Montblanc корпораци “Чингис хаан” үзэг бүтээжээ

Үзэг, арьсан эдлэл, гоёл чимэглэл, цагны брэндээрээ дэлхийд алдаршсан “Монблан” /Мontblanc/ корпораци “Чингис хаан” хэмээх үзэг үйлдвэрлэн олон улсын зах зээлд гаргажээ.

Ердөө 35-хан ширхэг үйлдвэрлэсэн энэхүү үзэгний их бие нь 925 сорьцтой мөнгө, тусгай бүрхүүлтэй бөгөөд 950 сорьцтой цагаан алтан оруулгаар Монгол эмээл, зэр зэвсгийг дүрсэлсэн байна.  Мөн үзэгний ар хэсэгт сумны зэвийг дүрсэлж, 0.5 кратын цэвэр алмаз шигтгэсэн аж.
750 кратын цэвэр алтан хошуунд нь талын бүргэдийг сийлжээ. Харин тагны хувьд Монгол баатар эрийн дуулганы хэлбэрийг бэлгэдэн, Чингис хааны нөж атгаж төрсөн түүхийг илтгэн улаан бадмаараг шигтгээг суулгаж өгсөн ховор бүтээл болов.

Алдарт Montblanc корпораци “Чингис хаан” үзэг бүтээжээ

“Монблан” брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй дэлгүүрт нэг ширхэг “Чингис хаан” үзгийг 180 сая төгрөгийн үнэтэй худалдаж байна.

Дашрамд сонирхуулахад, “Монблан” үзэгний түүхийг 1906 онд Германы Ханбург хотод авьяаслаг инженер Август Эберштейн, чадварлаг худалдаачин Алфред Нехемиас нар  эхлүүлсэн юм. “Монблан”-ы бүтээгдэхүүн бүхэн өөр, өөрийн гэсэн түүхтэй бүтдэгийн нууц нь дэлхийд шилдэг улс, орнуудад үйлдвэрлэдэгтэй холбоотой  юм. Тухайлбал, “Монблан” нэрийн цагийг Швейцарьт, харин үзгийг техник, технологийн дэвшлээр гайхуулагч Германд, арьсан эдлэлийг Итали улсад үйлдвэрлэдэг бол сүрчиг, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнийг Парист үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэдэг байна.

Ж.Болор montsame


URL:

Сэтгэгдэл бичих