БНАСАУ-ын ардын дээд хурлын сонгууль 3-р сард болно
Умард Солонгосын төвийн цахилгаан мэдээ агентлаг 8-нд мэдээлэхдээ, Ардын дээд хурлын төлөөлөгчдийн 13-р сонгуулийг 2014 оны 3-р сарын 9-нд зохион байгуулах шийдвэрийг БНАСАУ-ын Ардын дээд хурлын байнгын зөвлөл 7-нд баталлаа гэжээ.
БАНСАУ-ын Ардын дээд хурал бол тус улсын хамгийн дээд эрхт байгууллага бөгөөд түүний төлөөлөгчдийг 5 жил тутамд нэг удаа сонгодог юм, одоогийн үүрэг гүйцэтгэж байгаа 12-р сонгуулийн төлөөлөгчдийг 2009 оны 3-р сард сонгосон юм. Энэ удаагийн сонгууль өндөрлөсний дараа, БНАСАУ-ын 13-р удаагийн ардын дээд хурлын анхдугаар хуралдааныг зарлаж, шинэ засгийн газрыг бүрдүүлнэ гэж тооцоолж байна.
БНАСАУ-ын Ардын дээд хурлын үүрэгт тушаалд, үндсэн хуулийг батлан зөвшөөрөх, түүнд өөрчлөлт оруулах болон засаж сайжруулах, улсын бодлого болон төсвийг хянах, Батлан хамгаалах хорооны дарга, дэд дарга болон гишүүдийг сонгох, Байнгын хорооны дарга болон түүний гишүүдийг сонгох, хууль тогтоох хорооны гишүүдийг сонгох, Засгийн газрын Ерөнхий сайд болон гишүүдийг тохоон томилох, мөн засгийн газрын ажлын тайланг сонсох, түүнд хяналт тавих зэрэг багтдаг юм.
URL:













