“Шюе Лүн” хөлөг онгоц гацаанаас мултарч, аяллын замдаа гарлаа

index04404004411010Бээжингийн цагаар 7-ны оройн 5 цаг 50 минутад, Өмнөд туйлд мөсөнд хоригдоод байсан “Шюе Лүн” хөлөг онгоц зузаан мөстлөгөөс амжилттай мултарч, аяллын замдаа гарлаа. Мөн өдөр ОХУ-ын “Академик Шокалский ” хөлөг онгоц ч гацаанаас гарсан байна.

7-нд цаг агаарын ашигтай байдал үүсч, салхи баруунаас салхилан, онгоцны баруун бие дэх мөсийг нэлээд тараажээ. Мөсөн дээр их хэмжээний цасан хунгар үүссэн байсан хэдий ч хөлгийн далайчид арван гаруй цаг ажиллагаа явуулсны үр дүнд “Шюе Лүн” хөлөг онгоцыг гацаанаас амжилттай гаргаж чадлаа.
“Шюе Лүн” хөлөг онгоц Өмнөд туйлд хийх судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлээд байна.

Австралийн тэнгисийн хэрэг эрхлэх газар 7-нд Хятадын засгийн газар, “Шюе Лүн” хөлөг онгоцны далайчид болон ОХУ-ын “Академик Шокалский ” хөлөг онгоцыг аварсан хүмүүст баяр талархлаа илэрхийлжээ.

\Р\

china radio


URL:

Сэтгэгдэл бичих