“Lady Gaga” facebook сайтны 35 сая найзтай
Дэлхийн алдартнуудыг амжилтаар нь жагсаадаг “Forbes” сэтгүүл энэ жилийн шилдгээр дуучин Лэди Гагаг тодруулжээ. Соёл урлаг, шоу нэвтрүүлэг, кино зохиол болон хэвлэл мэдээллийн салбарын чадварлагуудыг жагсаадаг ”Forbes” сэтгүүл Лэди Гагаг өвөрмөц содон төрх, чадалтай хоолой, этгээд хувцаслалт, хит болсон дуунуудаар нь үнэлж шалгаруулахаас илүү фенүүдтэйгээ дотно харилцаатай ажилладагаас нь үүдэж шалгаруулжээ. Дуучин Лэди Гага дэлхий нийтээр ашигладаг “Facebook” сайтад 32 сая найзтай бол, “Twitter” хуудсанд 10 сая харилцагчтай аж. Энэ жилийн шилдэгээр шалгарсан Лэди Гага-гийн араас ярилцлагын хатан хаан Опра Уйнфри, Жастин Бибер, U2 хамтлаг зэрэг оржээ.
А.Темка
URL:













