Японы Mitsubishi Materials үйлдвэрт дэлбэрэлт болжээ
Өчигдөр Японы Йоккаити хотын Миэ дүүрэгт “Mitsubishi Materials” корпорацийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болж таван хүн амь үрэгдэж 11 хүн ашрхдаж гэмтсэн байна. Дэлбэрэлт ажлын цагаар болсон учир илүү олон хүн эрсдэх магадлалтай байсан аж. Цагдаагийн газраас ослын газар мөрдлөг шалгалт явуулж эхэлсэн бөгөөд урьдчилсан байдлаар ус төрөгч алдагдсаны улмаас дэлбэрч, үйлдвэрлэлийн талбайд гал гарсан гэж үзэж байна.
“Mitsubishi Materials Corp” автомашины сэлбэг болон ахуйн хэрэглээний компьютерийн санах ойн цахиур хавтан, зам гүүрийн барилгад зориулсан цемент үйлдвэрлэл эрхэлддэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ус төрөгч,хлорашигладаг байна. Осол болох үед ажилчид дулаан солилцооны шугам засварлаж байжээ.
URL:















