Улстөрчид хэзээ том харж, их сэтгэж сурах бол

“Нууц” кинонд хэн ч байсан том зүйлийг мөрөөдөж, төлөвлөж байж амжилтад хүрдэг гэж өгүүлдэг. Үүнийг баталгаажуулсан олон баримтыг харуулдаг. Энэ онолоор явсан хүмүүс өнөөдөр санаанд оромгүй амжилтандаа хүрсэн тохиолдол олон. Үүнтэй ижил хөгжиж буй  улс орон хэтийг харж, том зорилго тавьж ажиллах ёстойг эдийн засагчид хэлдэг. Гэтэл манай улсын хөгжлийн болон мөнгөний бодлого нэг жилээр төлөвлөж байгаа нь урагшаа нэг алхаад хойшоо гурав алхахад хүрээд байна. Тодруулбал, сүүлийн 25 жил эрчим хүчний шинэ эх үүсвэр барих тухай ярьдаг ч өнөөдрийгхүртэл газар дээр босчихсон нь алга. Эдийн засагч, улстөрчид том зургаар нь харахад гэж хэлэх дуртай. Тэдний хэлдгээр том зургаар нь харвал манай улс эрчим үйлдвэрлэгч, экспортлогч болж доллар гэдгийг уух боломж байгаа. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд  багтдаг, асар том хоёр зах зээлийг холбогчийн хувьд.

1990-ээд он гарч зах зээлийн эдийн засагч шилжсэн  үеэр үнэхээр томоор хардаг улстөрчид байсан бол өнөөдөр бүс бүртээ цахилгаан станц байгуулчихсан, хойд, урд хөршдөө эрчим хүч экспортолсон шиг сууж байх байв. Улстөржиж хэдэн жилийг үдээд хартал  ард түмнийхээ төлөө, хөгжилд юу ч хийж амжуулаагүй. Цахилгаан станцын сураг дуулдсан хэвээр. Дэлхийд гайхагдсан нүүрсийг хямдаар гаргасаар.  2012 оны сонгууль  өмнөх жил эрх баригч намууд амласан амлалтаа эргэн харж гүйцэтгэх засаглалаа шахаанд оруулж эхэллээ. Тэдний амлалтад эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барина  гэсэн  байгаа. Барих газар нь хэмээн Баянзүрх дүүрэгт  томоос том хашаа хатгаж пиар хийсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдахад бүтээн байгуулалтын амлалтын онцлох зүйл нь мөн л тавдугаар цахилгаан станц байлаа. Оюутолгой, Тавантолгойнхоо учрыг олж хужирыг тунгааж дийлээгүй байтал сонгууль дөхчихөж. Иргэд шаардаад, жагсаад үр дүнд хүрээгүй байтал цаг хугацааны шахалт тавдугаар цахилгаан станцын сургийг нэг юм гаргалаа. Гайхалтай нь Өмнөговь аймагт дахин нэг цахилгаан станц байгуулахаар болж байна. Ажил нь зургадугаар сард багтаан эхлэх аж. Дуулахад сайхан ч  хэрэгжсэн хойно баярлах хэрэгтэй.

Хятадын эх сурвалжийн мэдээллээс дурдвал урд хөршид нүүрлээд байгаа цахилгааны хомсдол нэмэгдэж байгаа. 2009 онд БНХАУ дотооддоо 3643 тэрбум  МВт цахилгаан түгээж байсан бол 2010 онд 20 саяар буурсан байна. тухайлбал, хүнд үйлдвэрийн Жьязен муж гэхэд л 2004 оноос эрчим хүчний хомсдолд орсон. 2011 онд гэхэд л гурван сая МВт эрчим хүч шаардлагатай байгаа. Хэдийгээр оон үйлдвэрийн газар дизель станцаар тэжээгдэж байгаа ч хүчин чадлыг хангаж дийлэхгүй байна. Энэ байдлаг тус улсын Эрчим хүчний зөвлөл эдийн засгийн бодлоготой холбон тайлбарлаж байгаа. Учир нь 2011 онд  12 дахь таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж эхэлж байна. Энэ төлөвлөгөөгөөр үйлдвэрлэл нэмэгдэж тэр хэрээр эрчим хүчний хомсдол  өснө. Энэ хэтийг харж Өвөрмонголд салхин цахилгаан станц ажиллаж 10 сая КВт цахилгаан үйлдвэрлэж байгаа ч дахин дамжуулах боломж  муугаар сэргээгдэх эрчим хүчний операторуудын тоо 68 байсан бол 25 болтлоо  буурсан байна. Баруунаас зүүнийг чиглэсэн эрчим хүч дамжуулах шугамыг хангалттай барьж чадаагүй. Ойрын хугацаанд эрчим хүч дамжуулах шугам барих ажил удааширсан.

Дэлхийн зах зээл дээр 2008 нэг тонн нүүрс 125 ам.доллараар арилжаалагдаж байсан бол 2011 оны дөрөвдүгээр сарын сүүлээр  140 ам.долларт хүрсэн. Түүхий эдийн үнэ, худалдааны ханшийн ялгаанаас болж нүүрсний цахилгаан станцууд ихээхэн хэмжээний алдагдал хүлээх болсон. Он гарсаар 2,6 сая эрчим хүчийг боловсруулсан ч 90 сая юанийн алдагдал хүлээсэн байна. Тус улсын байгалийн нөөц, металл, химийн ипорт, экспотын экспортын зөвлөлөөс гаргасан мэдээгээр 2010 онд 140 сая тонн нүүрс импортолсон бол энэ онд   40 хувиар өсөх хандлагатай байгаа.  Энэ оны эхний улиралд тус улсын нүүрсний импорт 33,5 хувиар буурч  26,58 сая тонныг авчээ. Манай улсаас 4,94 сая тонн нүүрсийг нэгдүгээр улиралд багтаан авсан гэх мэдээлэл байна гэсэн байх юм.

Тэгэхээр эрчим хүчний ёроолгүй сав өмнө минь амаа ангайлгаад сууж байна. Хойд талд ОХУ-ын сибирийн бүс нутаг хэмээх том акул бас л эрчим хүчний дутагдалд орчихсон байгаа. Тэгэхээр монголчууд хар алтаа түүхийгээр нь тээвэрлэн гарынхаа салаагаар урсгаж байхаар эрчим хүч үйлдвэрлэгч орон болох бодлого үгүйлэгдэж байна. Эдийн засагч улстөрчдийн үзэж буйгаар баялаг, нөөц боломж нь байгаа цагт дэлхийн зах зээлээс мөнгө босгож болно. Хамгийн гол нь  том харах, хийх сэтгэл хэрэгтэй гэж байсан.

shuudmn


URL:

Сэтгэгдэл бичих