10 мл ус багтах хамгийн бяцхан аквариум

Бяцхан эд зүйлс бүтээдэг Анатолий Коненко дэлхийн хамгийн бяцхан аквариумыг бүтээжээ.

Өргөн нь 30 мм, өндөр нь 24 мм, гүн нь 14 мм энэ аквариумд ердөө 10 мл ус багтана.

Коненко дэлхийн хамгийн жижиг аквариумдаа Данио хэмээх 4-15 см урттай загасны жараахайг хийжээ. Загасны ая тухыг нь бодолцож усны ургамал болоод чулууг байрлуулжээ. Аквариумд ус цэвэршүүлэх шүүлтүүр хүртэл суурилуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих