Чонын амиар ингэж нааджээ
04-01 унб, 53-70 унх, 60-61 унд төмөр хөлгийн эзэд энэ өдөр тэнгэртэй байсан бололтой.
Өнөөх талын хэдэн саарал чинь бүр дуусах нь та минь. Мундаг жип, буутай хэдэн “гар” ганц хоёр биш бүхэл бүтэн 11 боохойн гол тасалжээ. Хэдийгээр монголчууд чоныг “Ижил тэнгэртэйд нь үзэгдэж илүү тэнгэртэйд нь алагддаг” гэх боловч ингэж хайр найргүй хядаж байгаагүй.
Харамсалтай нь өнөөдөр чоно нэг талаараа малчдын дайсан боловч нөгөө талаараа байгалийг тэнцвэржүүлэгч хүчин зүйлийн нэг. Нөгөөтэйгүүр сүүлийн үед эмчилгээний гол зориулалт болсон. Харин эдгээр амьтан хядагчид хөнөөсөн 11 боохойноосоо ямархуу ашигт хүргэх болоо.

URL:













