Тасалбарын үнийг нэмэхээ хойшлуулжээ

Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэл, Том оврын автобусны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны удирдлагууд уржигдар “Том оврын автобусаар зорчих үнийг 500 төгрөг болголоо” хэмээн мэдээлсэн билээ.

Тэдний хэлснээр бол өчигдрөөс эхлэн автобусаар зорчихдоо насанд хүрсэн хүмүүс 500 төгрөг, хүүхдүүд 200 төгрөг төлөх байв. Гэсэн ч өчигдөр автобусууд өмнөх өдрүүдэд мөрдөж байсан тарифаараа нийтэд үйлчилсэн юм.

Учир нь тэд уг шийдвэрээ ирэх сарын 2-ныг хүртэл хойшлуулсан байна. Түүнчлэн одоогоор тасалбарын үнийг хэдэн төгрөгөөр нэмэхийг эцэслэн шийдээгүй байгаа хэмээн мэдээлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих