АН-ын ангаахайнууд жиргэхээс өөрийг хийдэггүй гэж хэн хэлсэн
Ардчилсан нам олонх бүрдүүлж засгийн эрх барих болж, Засгийн газрын харьяа агентлагуудын дарга нарын “түр орлон гүйцэтгэгч” гэсэн нэрийдлээр залуусаа даргын суудалд томилж эхэлсэн.
Тэд ч удаж төдөлгүй л бүр жинхэнэ дарга болж жинхэлцгээсэн. Тэдгээрийг тоочвол ШӨХТГ-ын дарга О.Магнай, Мэдээллийн, шуудан харилцаа холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаа, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж зэрэг хүмүүс.
Эдгээр даргыг анх томилогдоход “АН-ын ангаахайнууд”, ажилгүй туршлагагүй гэж өөнтөглөж байсан. Тэгвэл өдгөө чухал салбарууд нь уналтанд орсон гэж шүүмжлүүлээд байгаа Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүндийг эдгээр залуу дарга өөд нь татаж яваа гэхэд хилсдэхгүй.
Иргэд төрийн наад захын үйлчилгээг авахын тул ихээр хэдэн цаг очерлож, олон шат дамжлагыг дамжин хүнд суртал гээчтэй тулахаараа нэг болдог. Энэхүү бэрхшээлийг хөнгөвчлөн мэдээллийн технологийн шинэ дэвшлүүдийг ашиглаж эхэлж байгаа нь Мэдээллийн, шуудан харилцаа холбоо, технологийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлын тод жишээ. Түүнчлэн олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагаар тодроод байгаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг онцлох хэрэгтэй.
URL:














