Чингис Хааны хөргөнд ямар нууц байна вэ?
Тайваны Тайбэй хотын Үндэсний Музейн Ордны төв өргөөний Б1 танхимд Чингис Хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан дэлхийн хамгийн ховор үзмэр болох Чингис Хааны хөргийг олон түмэнд нээн үзүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ 2013 оны 1-р сарын 8-наас3-р сарын 25-ны хоорондболсон бөгөөд Монголын албаны төлөөлөгчид, урлагийнхан оролцжээ.
Монголд энэ зургийн хуулбар нь байдаг бөгөөд тус хөргийн өндөр нь 59.4 см, өргөн нь 47 см хэмжээстэйгээр торгоор бүрж хавтаслажээ. Тайбэй хотын Үндэсний Музейн Ордон уг хөргийг ховор нандин эд зүйлсийн жагсаалтад багтаан нарийн чанд хадгалж зөвхөн онцгой тохиолдолд дэлгэн үзүүлдэг байна. Зургийн эхийг эрдэмтэн Аким Тайбэй хотод айлчилж байхдаа музейн зөвшөөрлөөр тусгай дэг жаяг, хатуу хамгаалттайгаар үзжээ.
Найман зууны тэртээх эртний Юань гүрний нийслэл Ханбалиг /өнөөгийн төв Бээжин/ хотод Чингис хааныг таалал төгссөнөөс хойш 50 жилийн дараа Хубилай хаан тэр хөргийг бүтээлгэсэн байж болох талаар эрдэмтэн Д.Баяр “Эзэн Богдын эх хөрөг” номондоо хөнджээ. Мөн Колумбын их сургуулийн профессор, Хувилай судлаач, монголч эрдэмтэн Моррис Россаби энэ зургийг хэрхэн бүтээсэн түүх маш сонирхолтой бөгөөд одоо болтол энэ нууцыг задалж амжаагүй болохыг дурдсан юм.
Дэлхийн хамгийн алдартай хааны энгийн боловч бодол хураасан хөрөг бүх дэлхий даяар танил болж хэвлэн нийтлэгддэг бөгөөдсүүлийн үед энэ зургийг ямар нэгэн онцгой зүйлийг нууцалсан болох талаар эрдэмтэд ярьж эхэллээ.
Зурагт хааны тайлал үгсийг нууцалсан бөгөөд яг юуны тухай хэрхэн байршуулсан нь олны анхаарлыг татаж байна. Түүнээс гадна энэ нууцыгэртний монголчуудын түүх соёл, хэл ярианы мэдлэгтэй магадгүй Чингис хааны итгэл хүлээсэн элч тайлах боломжтой хэмээжээ.
Та бүхэн энэ зургийг сайтар ажиглаарай. Дэлхийн Их Хаан ирээдүйд үлдээсэн захиас бас монголчуудын сүр хүчийг магтан дуулсан байж болох бөгөөд ТаЧингис хааны хойч үе болохоо нотолж, гайхамшигт нууцыг нээж, дэлхийг шуугиулахыг үгүйсгэх аргаггүй юм.
Ямартаа ч Их хааныхаа хөргийг тэнгэрт өргөн магтан дуулцгаая. Монгол хүн бүрт энэ мэдээг үтэр түргэн хүргэсүгэй хэмээсэн нь Хаанбус уу.
URL:













