ОХУ терроризмын эсрэг хууль батална
ОХУ-ын Төрийн дума парламентийн гишүүдийн боловсруулсан терроризмын эсрэг хуулийн төслийг 15-нд хянан хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд Холбооны аюулгүй байдлын газрын терроризмтай тэмцэх эрх үүргийг өргөтгөж, террорист үйл ажиллагаа зохион байгуулагчид болон түүнд оролцогчдод хатуу шийтгэл оногдуулахаар тусгажээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, Холбооны аюулгүй байдлын газрын ажилтан ямар нэгэн сэжигтнийг гэмт ажиллагаа үйлдснийг нь нотлохуйц бүрэн баримт олсон тохиолдолд л түүний иргэний үнэмлэхийг шалгах эрхтэй байдаг юм байна. Тэгвэл хуулийн шинэ төслөөр, иргэний үнэмлэхийг шалган байцаахаас гадна шаардлагатай тохиолдолд сэжигтний биедээ авч яваа эд зүйлс, унаж яваа тээврийн хэрэгсэл болон түүн доторх эд материалыг байцаан шалгаж болох юм байна.
chona radio
URL:













