Н.Болормаа МУЗН-ийг шинэчилнэ

болормаа1

БСШУ-ны сайд асан Н.Болормаа Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн ажлыг хүлээж аваад удаагүй байна. Хэдий тийм ч нам, улстөрийн ажилд зүтгэж ирсэн тушлага, нөгөө талаас эмэгтэй хүний нарийн ухаанаар олон зүйлийг шинэчлэхээр ажил эхлүүлсэн гэнэ. Хамгийн түрүүнд өөдлөх айл үүднээсээ гэгчээр МУЗН-ийн хуучирч муудсан барилгын хаалга, шатыг засч шинэчлэх үүрэг өгчээ. Засварын ажил нэгдүгээр давхраас эхэлж, одоо хоёрдугаар давхарт барилгын ажил өрнөж байна. МУЗН ийнхүү эмэгтэй даргаар удирдуулж, орчноосоо эхлээд гэрэл гэгээтэй болж шинэчлэгдэж байгаад хамт олон нь сэтгэл хангалуун байгаа ажээ.

Л.ХЭРЛЭН

/Зууны мэдээ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих