Д.Батболд өөрийн компанийг туслахдаа бэлэглэсэн үү?

bfea1fb91442186bigХоёр хүүхний амьдралаар тоглосон “Хайрын гурвалжин”-гийн гол эзэн болох Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдтой холбоотой таагүй нэгэн мэдээлэл гарах болжээ. Овоо эрх мэдэлтэй, овоолсон багагүй хөрөнгөтэй түүнийг АМГ-ын дарга асан Д.Батхуягийн төрсөн дүү гэх мэдээлэл байсан ч тэр нь худлаа болж таарч, харин түүний гарын хүн байсан учраас ийнхүү албан тушаал ахисан гэдэг нь үнэний ортой аж. Эр хүний жудаг, үнэргүй гэх Д.Батболд дээрхи бүсгүйчүүдийг өөртөө ашигтай талаар сэтгэлийг нь татаж, ажилдаа буруу аргаар туслуулахаар толгойг нь эргүүлж, тосонд бөмбөрүүлж, тархийг нь угаан “ашигладаг” байжээ.Татварын байцаагч Ц.Туяад анх үнэтэй “Volkswagen Touareg” авч өгч татвартай холбоотой санхүүгийн тайлан тооцоогоо нуун дарагдуулж байсан гэнэ. Гэтэл удалгүй Ц.Туяа ажлаасаа халаг­дангуут Д.Батболд түүнээс нүүр буруулж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн байцаагч Э-тэй учир ургуулан мөн л дээрхи маркийн машиныг бэлэглэн өөрийнхөө компанийн татварын ажлыг гүйцэтгүүлдэг байжээ. Жирийн нэгэн төрийн алба хаагч хоёр бүсгүйд ижилхэн “Volkswagen Touareg” маркийн автомашин бэлэглэсэн нь ямар учиртай вэ? Ямар мөнгөөр ийм машин авч өгөв гэдэг нь хэн хүний анхаарлыг татсан ч хуулийн байгууллага үүнийг шалгаагүй билээ.

Шалгах эрхзүйн үндэслэл ч байхгүй гэдгээ илэрхийлсэн. Өнөөдөр Д.Батболд юу ч хийгээгүй мэт гэм зэмгүй царайлан ажлаа хийж явна. Харин аймшигт хэрэг гарах үед тэрбээр Яргайтын аманд бас нэг хүүхэнтэй янаглаж байхад нь цагдаа­гийнхан баривчилсан гэдэг. Тэр хүүхэн нь өдгөө Уул уурхайн яаманд мэргэжилтэн хийдэг байна. Магадгүй, Д.Батболдын бизнест тус хүргэх хүүхэн учраас л ийнхүү явалдаж байсан бололтой.  Д.Батболд нь талийгаач Э-гийн ар гэрийнхнээс өөрийн­хөө эзэмшлийн уул уурхайн компанийн гэрчилгээг шүүх хурлын үеэр нэхсэн гэнэ.

Ямар учиртай гэрчилгээ болох талаар талийгаачийн аав сайн мэдэхгүй байгаа ч “Миний охиныг өөд болохоос өмнөхөн Д.Батболд өөрийн нэр дээр байдаг уул уурхайн компаниа туслах Энхтайвандаа шилжүүлж өгсөн байна билээ. Тэр шил­жүүлсэн компанийн гэрчилгээ нь манай охинд байсан юм болов уу. Харин одоо биднээс нэхэж байна. Ямар гэрчилгээ, хаана байгааг нь бид мэдэхгүй” гэж ярьжээ. Тэгэхээр тэр өөрийн гэсэн ком­пани­тай байсан төдийгүй өөрөөсөө зайлуулж, туслахын нэр дээрээ шилжүүлэн “бэлэглэчихээд” байгаа бололтой.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих