УУЧЛААРАЙ, ӨНӨӨДӨР ТАМХИ ЗАРДАГГҮЙ ӨДӨР
Худалдагч танд ингэж хэлбэл бүү гайхаарай, өнөөдөр тамхи худалддаггүй өдөр. Ширхгийн тамхи зардаг хүмүүс ажил даа гардаггүй, гудамжинд тамхи татдагг үй, дэлгүүрийн лангуун дээр “Тамхи худалдахг үй өдөр” гэсэн бичиг өлгөдөг албан ёсны өдөр. Өөрөөр хэлбэл, гудамж талбай, дэлгүүр, ресторан, баар, олон нийтийн газарт цэн хэр утаа суунаглахгүй цэлмэг өдөр. Монголчууд нэг үеэ бодоход энэ өдрийн утга учрыг мэддэг болж, эрүүл, зөв амьдрал руу тэмүүлж, тамхинаас татгалзах болсон. Төрийн бай гууллагууд өөрсдөөсөө эхлэн үлгэр дуурайл үзүүлж, “Хангарьд” ордныхон тэр аяараа тамхигүй орчин бүрдүүлсэн билээ. Сэлэнгэ аймгийнхан бусдаас түрүүлээд тамхиа хаяхаа мэдэгдэж, Тамхины хяналтын тухай хуулийн бие лэлтийг онцсайн дүнтэй буюу 90 гаруй ху виар хэрэгжүүлж чадсан гэнэ.
Энэ бол “Браво” хэмээн алга ташин дэмжүүштэй сай хан санал санаачилга билээ. Шинэ оны эхний өдрөөс дэлгүүрт тамхийг кассны дэргэд биш, тусгай цэгээр зардаг болсон төдийгүй хоолны газар, ресторанд тамхи худалдахаа больсон. “Адра Монгол” олон улсын байгууллагын дэвшүүлсэн энэ саналыг хотын Мээр Г.Мөнхбаяр захирамж гарган бодит ажил хэрэг болгосон. Манай улс “Дэлхийн тамхигүй өдөр”- ийг 2002 оноос тэмдэглэж буй. Жил бүр зургаан сая хүний амийг авч оддог тамхины эсрэг тэмцэх энэ жилийн дэлхийн уриа бол “Тамхины хяналтын суурь конвенцийг хэрэгж үүлье” нэртэй. Энэ чиглэлд талуудын ан хаар лыг хандуулах ёстой хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан. Харин Монголд “Хүүхдэд тамхи худалдах, тамхи заруулахыг хориглох” заалтын хэрэг жилтийг сайжруулахад чиглэн тус өдрийг “Тамхи хэрэглэхгүй, түүгээр худалдаа үйл чилгээ үзүүлэхгүй байх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Өнөөдөр тамхи худалддаггүй өдөр учраас та ч бас тамхи бүү татаарай.
URL:













