Бусад улсаас тав дахин үнэтэй дамладаг манай эмийн сангуудын 40 хувь нь стандартын шаардлага хангаагүй гэжээ

20130925100753

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын алба, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкнаас хамтран зохион байгуулж буй “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр Төрийн  ордонд болсон.

Хэлэлцүүлгийн үеэр манай улсад  120 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага жилд дунджаар 40 орчим тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис импортолж, бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төв, иргэдийн хэрэгцээг хангаж байгаа хэдий ч чанарын хувьд учир дутагдалтай байгаа талаар болон бусад сөхөгдөх ёстой олон асуудлын талаар ярилцжээ.

Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудын 40 хувь нь стандартын шаардлага хангахгүй үнэлгээ авсан нь эмийн чанар, аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан асуудлын нэг болоод байгаа.

Ялангуяа гэр хороололд эмийн сангийн хүртээмж муу байгаа нь эмийн сангуудын байршил оновчтой бус байгаатай холбоотой байгаа аж. Мөн эмнэлэгийн эмийн санд тухайн эм байхгүйгээс гаднаас авчруулах, эмийн үнэ бусад улс оронтой харьцуулахад гурваас тав дахин их байгаа зэрэг нь иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байгаа талаар илтгэлд дурдагдаж, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл хийх цаг болсныг холбогдох албаныхан хэлж байна. 


URL:

Сэтгэгдэл бичих