“Ice top” хамтлаг сүүлчийн удаа тоглоно
Монголын хип хоп урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоороо ялгаран гарч ирсэн “Ice top” хамтлагийнхан ирэх сарын 1-нд “Best of Ice top” нэртэй тоглолтоо хийнэ.Хамтлагийнхаа 18 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа энэхүү тоглолтоо “Бидний хамгийн сүүлчийнх” гэж онцолсон юм.
Тэд энэ тоглолтынхоо дараа уран бүтээлийн завсарлага авч цаашид сурч хөгжих, урлагийн өөр салбарт хүч сорих зорилготой байгаа гэнэ.
“Ice top” хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн 250 гаруй уран бүтээлээсээ сорчлон, үе үеийн хит болсон дуунуудаа энэ үдэш фэнүүддээ хүргэнэ.
“Best of Ice top” тоглолтын тасалбар 40-100 мянган төгрөгийн үнэтэй юм.
Т.ДАЛАЙ
/Зууны мэдэ
э/
URL:






![1e29c98d67fdb12big4815151722015-01-10-12-06[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2015/01/1e29c98d67fdb12big4815151722015-01-10-12-06www.urlag_.mn_-205x125.jpg)







