“Даяар Монгол” бүлгэм ингэж мэдээллэв
Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд 21 жил зургаан сарын ял оноосон байна. Шүүхийн шийдвэр шударга бус байлаа. Эх орныхоо төлөө тэмцэж байгаад ингэж хоригдлоо. Ялыг уншиж байхад ар гэрийнхэн ухаан алдаж, уйлж орилон, шүүгчид рүү дайрахыг завдаж жижиг үймээн гарах дөхжээ. Өчигдөр 23 цагийн үед шийдвэр гарсан байна.
Хэдэн тэрбумаар нь Улсын мөнгийг идэх, Улс эх орноо худалдах, Хүн алж хүрээ талсан хүмүүст ийм ял өгсөн тохиолдол үгүй. Мөнхбаяр яг ямар бодитой хор хөнөөл нийгэмд учруулав? Хүн алав уу? Хүрээ талав уу? Хүмүүсийг луйвардав уу?
Ийм маягаар байх юм бол өнөөгийн төр засаг нэг их өөдлөхгүй нь тодорхой боллоо. Идэж уусан, эх орон газар шороогоо худалдсан хүмүүс ард түмний гарт цаазлуулах цаг ирэх вий дээ. 7 сарын 1-нд Төр нь 5 иргэнээ буудаж алчихаад хэнд хариуцлага хүлээлгэсэн бэ? – Н.Энхбаяр хэдэн жил хоригдсон бэ? Эсвэл Ерөнхийлөгч өршөөчихсөн үү?
URL:













