Италийн хамгийн баян эмэгтэй улсад хэзээ ч татвар төлж байгаагүйн тогтоогджээ
Италид олныг гайхшруулсан нэгэн шуугиан дэгджээ. Энэ улсын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болох барилгын томоохон компанийн үе залгамжлагч Анжиола Армеллини улсад хэзээ ч татвар төлж байгаагүй нь тодорхой болсон байна.
Анжиола нь томоохон зочид буудлын сүлжээ эрхэлдэг, мөн хэдэн арван барилга байшин, үл хөдлөх хөрөнгөтэй хэдий ч улсад нэг ч еврогийн татвар төлж байгаагүй байна. Энэ баримт шуугиан дэгдээж, одоо тэрээр улсад 230 сая еврогийн татварын өр төлөх хэрэгтэй болжээ
URL:





